Өмнөговь аймгийн хүүхдийн паркийг орон нутгийн төсвөөр нийт 13 тоглоомоор шинэчлээд байна. Шинэчлэгдсэн тоглоомуудын аюулгүй, хэвийн ажиллагааг шалгаж хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Хүүхдийн паркаар үйлчлүүлэгчид карт авч цэнэглүүлэн тоглоомуудаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэн касс дээр урт дараалал үүсгэхгүй байхаар төлөвлөсөн байна.





