Dark Light
Нийгэм | 2025-05-30

ХҮҮХДИЙН МАРАФОНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхэд бүрийг бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг, нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулах, зөв хандлага, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүүхдийн марафон” арга хэмжээг 2 дахь жилдээ 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цагдаа” талбайд зохион байгуулах гэж байна. 
Уг арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд энгэрийн дугаар олгох дараалал ХЭТ АЧААЛАЛТАЙ байх тул 05 дугаар сарын 30-ны өдөр 08:30-21:00 цагийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын байр буюу Засгийн газрын 12 дугаар байр /Барилгачдын талбай/-наас ирж оролцогчийн дугаараа авна уу.
Амжаагүй тохиолдолд 05 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын арын хэсэгт байрлах Бүртгэлийн асарт 08:00 цагаас эхлэн оролцогчийн энгэрийн дугаар олгоно. /Ачаалал өндөр байхыг харгалзан үзнэ үү/
Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг бүртгүүлэгчдийн хувийн мэйл рүү илгээсэн тул Та бүхэн мэйл хаягаа ШАЛГАНА УУ.
Гүйлтийн арга хэмжээний ЦАГИЙН ХУВААРЬ
09.30-10.00 цаг Нээлт
10.00-11.30 цаг 6-7 нас /500 метр/
11.30-13.00 цаг 8-9 нас /500 метр/
13.00-14.30 цаг 10-11 нас /1 км/
14.30-16.00 цаг 12-13 нас /1км/
16.00-17.00 цаг 14-15 нас /1.5км/
17.00-18.00 цаг 16-17 нас /1.5км/
18.00 цагт Хаалт
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00