Өнөөдөр буюу 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо Хоум плазагийн зүүн талд “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 25 настай эрэгтэй нь мотоцикл жолоодож яваад явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, давуу эрх бүхий явган зорчигчид гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байх үед нь зам тавьж өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.