Dark Light
Нийгэм | 2025-05-30

"ОНЦГОЙ ХҮҮХДҮҮД" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болон Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний Соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж дарга, хурандаа Г.Галбадрах хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Өдөрлөгийн үеэр Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг хүүхдүүд ая дуугаа өргөж, хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд дуу, бүжгийн тэмцээн болон “Аав, ээж, би” уралдааныг зохион байгуулсан юм. Мөн “Эхийн алдар” 1,2-р одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлж, Оюунлаг онцгой хүүхэд, спортлог онцгой хүүхэд, авьяаслаг онцгой хүүхдүүдэд бэлэг гардуулан өгч, баяр хүргэлээ. Өдөрлөгт нийслэлийн Онцгой байдлын газар, аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хүүхэд багачууд оролцсон бөгөөд Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00