Dark Light
Нийгэм | 2025-05-30

АТГ: ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2025 оны 02 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хөнгөлөлттэй ашиглуулах түрээсийн нөхцөл”-ийг хүчингүй болгох асуудал Авлигатай тэмцэх газрын Зөвлөмжид тусгагдсан бөгөөд Кино урлагийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг түрээсийн үнээс чөлөөлөх болон хөнгөлөлттэй үнээр ашиглуулна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах журмыг соёл, боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасан “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох”, мөн зүйлийн 1-ийн 10-т заасан “эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар батлах.”-аар тус тус заажээ. Гэтэл “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирлын тушаалаар “Хөнгөлөлттэй ашиглуулах түрээсийн нөхцөл”-ийг тогтоосон нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй, хуулиар эрх олгосон албан тушаалтнаар холбогдох журмыг батлуулж, ажил, үйлчилгээний үнэ, тарифыг тогтоож мөрдүүлэх шаардлагатай. Дээрх Зөвлөмжийн хүрээнд “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2025 оны 1 дүгээр сарын 02 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хөнгөлөлттэй ашиглуулах түрээсийн нөхцөл”-ийн тушаалыг тус газрын захирлын 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 18 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00