Dark Light
Нийгэм | 2025-05-30

НААДМЫН УРАЛДААНЫ ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨХ САНАЛ ДЭВШҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хөтөлбөртэй холбоотой дараах өөрчлөлтийн саналыг боловсруулан, уяачид болон оролцогчдын санал бодлыг сонсож байна.
Одоогийн мөрдөгдөж буй хөтөлбөрийн дагуу 7-р сарын 11-нд азарга болон их насны морьдын уралдаан нэг өдөрт явагддаг. Энэ нь дараах хүндрэлүүдийг үүсгэж байна. 
  • Их насны морьд 25 км, азарганы морьд 23 км замд уралддаг бөгөөд нэг өдөрт хоёр уралдаанд унаж буй хүүхдүүдэд ачаалал ирдэг.
  • Их насны морьд ид өдрийн халуунд морддог. Хол зам туулдаг учир хоол нь шингэж өлдөх, эндэх эрсдэл нэмэгддэг.
  • Барианы зурхайд морьд унаж бэртэх тохиолдол үзэгчдэд сэтгэлзүйн хувьд сөрөг нөлөөтэй байдаг.
  • Уяачдын хамгийн нэр хүндтэй ангилал болох азарга, их насны морьд нэг өдөр уралддаг нь наадмын бусад өдрүүдийн сонирхлыг харьцангуй бууруулдаг.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан, наадмын уралдааны хуваарийг дараах байдлаар өөрчлөх саналыг дэвшүүлж байна. Энэ нь морьд болон хүүхдүүдийн ачааллыг хуваарилах, үзэгчдэд илүү сонирхолтой, тэгш уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.
ММСУХ-ны ДЭВШҮҮЛЖ БУЙ ХУВААРИЙН САНАЛ
7-р сарын 10
  • 07:00 – 11:00: Их нас (25 км)
  • 12:00 – 15:00: Шүдлэн (14 км)
7-р сарын 11
  • 07:00 – 11:00: Азарга (23 км)
  • 12:00 – 16:00: Хязаалан (17 км)
7-р сарын 12
  • 07:00 – 09:20: Соёолон (22 км)
  • 10:30 – 12:30: Даага (11 км)
ОДООГИЙН УРАЛДААНЫ ХУВААРЬ
7-р сарын 10
  • 08:00 – 11:00: Хязаалан (17 км)
  • 14:00 – 16:20: Шүдлэн (14 км)
7-р сарын 11
  • 07:00 – 11:00: Азарга (23 км)
  • 12:00 – 16:00: Их нас (25 км)
7-р сарын 12
  • 07:00 – 09:20: Соёолон (22 км)
  • 10:30 – 12:30: Даага (11 км)
Холбооны зүгээс энэхүү саналыг уяачид, наадамд оролцогч олон нийтээс санал асуулгаар тодорхой болгох зорилготой байна. Та бүхний үнэтэй санал, дүгнэлт бидний шийдвэрт чухал нөлөө үзүүлнэ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00