Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зам хаах тул нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт орж байна.
- М1А-Таван шар-Мөнгөн завьяа чиглэлийн замналд өөрчлөлт орж Таван шар -Тэнгис кино театраар явахаар болж өөрчлөгдлөө.
- М3-Архивын Ерөнхий газар-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж Архивын Ерөнхий газар-МУБИС-Ард кино театраар явна.
- Х19-Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай чиглэлийн замналд өөрчлөлт орж Чингис хаан Олон улсын нисэх буудал 120 мянгатын автобусны буудал хүрээд буцаж явахаар өөрчлөлт орлоо.
- Ү30-Сүхбаатарын талбайн төв зогсоол-Натур худалдааны төв-Жанжин клуб- чиглэлийн замналд өөрчлөлт орж Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр буцаж эргэн Хүүхдийн соёл амралтын хүрээлэн, Натур худалдааны төв Жанжин клуб маршрутаар явахаар боллоо.
Энэ өөрчлөлт 2025- оны 06-р сарын 1-ний өдрийн 06.00-20.00 цаг хүртэл үргэлжлэх тул зорчигч та бүхэн мэдээллийн дагуу автобусаа сонгон үйлчлүүлнэ үү.



