Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21.30 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт нэгэн этгээд шалгуулахаас зайлсхийж зугтаасан байна. Уг этгээдийг саатуулан шалгахад 36 настай, эрэгтэй “С” нь тус багт байрлах айлуудын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Нийгэм | 2025-05-30
Сэтгэгдэл бичих