Dark Light
Нийгэм | 2025-05-30

ЗУРГАДУГААР САРД БОЛОХ БАРИЛДААНЫ ХУВИАР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2025 оны зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг зарлалаа. Тус сар даяар өсвөр үе, цэргийн наадам, аймаг нутгийн зөвлөлийн барилдаан болон нийслэлийн багийн тэмцээн зэрэг олон төрөлт уралдаан тэмцээнүүд болох бөгөөд бөхийн спортын олон төрөл, түвшинг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох нь тодорхой байна.

Барилдааны хуваарь:

  • 06 дугаар сарын 03, Мягмар гараг, 13:00 цаг
    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн анхны хүрэл, Олимпын анхны мөнгөн медальт, Даяар дуурсагдах, Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит өсвөр үеийн (16 нас буюу иргэний үнэмлэхтэй) 64 бөхийн барилдаан
    Төв цэнгэлдэх хүрээлэн

  • 06 дугаар сарын 06, Баасан гараг, 11:00 цаг
    Бүх цэргийн баяр наадам
    Бөхийн өргөө

  • 06 дугаар сарын 07, Бямба гараг, 13:00 цаг
    Монгол улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлийн зохион байгуулж буй улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан

  • 06 дугаар сарын 08, Ням гараг, 14:00 цаг
    Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан

  • 06 дугаар сарын 12, Пүрэв гараг, 10:00 цаг

  • 06 дугаар сарын 13, Баасан гараг, 10:00 цаг
    Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9–14 насны хүүхдийн тэмцээн

  • 06 дугаар сарын 14, Бямба гараг, 14:00 цаг
    “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан
    Мөн чансаа өндөр шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх ёслол

  • 06 дугаар сарын 28, Бямба гараг, 14:00 цаг
    “Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан “Наадмын сорилго” барилдаан
    Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх
    Буриад, Өвөр Монголын 64 бөхийн барилдаан

Зургаадугаар сар үндэсний бөхийн спортын хувьд онцгой ачаалалтай, олон нийтийн анхаарал татсан үйл явдлуудаар дүүрэн байх нь гарцаагүй юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00