Dark Light
Нийгэм | 2025-05-30

ИХЭНХ НУТГААР СОЛИГДМОЛ ҮҮЛТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 
 
6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар салхитай сэрүүхэн байна.
 
2025 оны 05-р сарын 30-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи:  Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар -2...+3 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5...+10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: : Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
 
2025 оны 06-р сарын 01-нээс 06-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
6-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-04-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 06-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14