Dark Light
Нийгэм | 2025-05-30

ХИЛЭНЦ: ГЭР БҮЛТЭЙГЭЭ САЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хийсвэр хүсэлдээ хэт их автсанаас гэнэт дүрсхийн уурлаж, санаа сэтгэл тань тавгүйрхэх болно. Гэр бүлийн аз жаргалд хүрэх замд туулах саад бэрхшээл олон тулгарна гэдгийг хүлээн зөвшөөр. Хамгийн гол нь өөрийн тань хувьд үнэ цэнтэй зүйлээ л бүгдээс илүүд үзэж сур. дархлаа муудаж, өвчин хүрэх магадлалтай. Гадаад орчинд тохируулж амьдралын хэв маягаа өөрчил. 

Үхэр: Нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд нөлөөлөх хүмүүс танилын хүрээлэлд тань бий болно. Ажил хэрэг болон хувийн харилцааны саналаас аль алинаас нь бүү татгалз. Тэгвэл та хожих болно. Гэхдээ хэт түрэмгий саналаас татгалзах эсэхээ та өөрийн мэдрэмжээр шийд. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сайн анхаар. Өнөөдөр танд сонирхолтой мэдрэмж төрнө. Холын хүслээ биелүүлэх боломж гарна. 

Ихэр: Зугаа цэнгэлд зориулах цагийн хуваариа өөрчил. Найз нөхдөө гэртээ урьсан бол хоол унд бэлтгэх ажлаас болоод нэлээд их ачаалалтай байх болно. Хэдийгээр та бүх зүйлийг өөрөө хийх дуртай байсан ч хэн нэгний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Яарч сандрах хэрэггүй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй.

Мэлхий: Удирдан зохион байгуулах чадвар болон дайчин зан чанараараа олон зүйлийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай байна. Энэ цаг үед танд найдвартай хамтрагч хэрэгтэй. Хувийн бизнест таатай нөхцөл бүрдэнэ. Уран бүтээлч хүмүүсийн бүтээлч хандлага нэмэгдэнэ. Улс төртэй холбоотой хүмүүс ч байр сууриа өсгөж чадна. 

Арслан: Гэртээ амрах зуураа хувийн ч албаны ч ажлаа сайн төлөвлөж, амар тайван байх өдөр. Гаднын харилцаанд оролгүй утсаа унтраасан ч болно. Дотнын хүмүүсийнхээ тав тухтай байдалд анхаар. Гэр орны ажилд гүн гүнзгий оролцох хэрэггүй. Аль болох эерэг дулаан уур амьсгалыг эргэн тойрондоо түгээ.

Охин: Гэр бүл болон эцэг эхдээ цаг зав гарга. Хүүхдийн зөв хүмүүжил танд баяр баясгалан авч ирнэ. Та чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж шулуун шударга байх боловч зарим үед ойр дотнын хүмүүстээ үнэнийг хатуу хэлэхээс болгоомжил. Амьдралын нэгэн хэвийн нөхцөл байдлаас түр холдох нь үр ашиг авчирна. Зөн билгээ сайн сонсвол та илүү эрч хүчтэй нэгэн болж хувирах боломж бүрдэнэ. 

Жинлүүр: Хөнгөн хийсвэр сэтгэлгээнээс болж жинхэнэ үнэнийг алдаж магадгүй. Өөрийн зөн билигт шууд итгэлгүй өнгөрсөн түүхээ эргэн хар. Гэр бүлтэйгээ ойр байх, найз нөхөдтэйгээ зөвлөлдөх зэргээр сэтгэл санаа тайван байх орчинд цагийг өнгөрүүл. Сэтгэл зовоосон асуудлууд удахгүй шийдэгдэнэ. Хосуудын хооронд мөнгө хөрөнгө болон хий хардалтаас болж үл ойлголцол үүсэж магадгүй. Өөрийгөө ил тод илэрхийлэхээс бүү цааргал. 

Хилэнц: Гэр бүлтэйгээ сайн харилцан ойлголцоно. Амьдралд онцын өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хайр дурлал ажил хэрэг хооронд нь зааглахгүй бол энэ өдөр ус тос хоёр шиг эвлэхгүй байх болно. Үр хүүхэдтэйгээ зарим асуудал үүсгэнэ. Гэвч энэ нь өөрийгөө бүгдээс дээгүүр тавих хандлагаар шийдэх асуудал биш. Ганц бие хүмүүс таалагдсан хүнээ өөртөө татахыг хүсэж байгаа бол сонирхлыг сайхан зүйл бодож олоорой. 

Нум: Муу хандлагын эсрэг хэт их эрч хүч бүү гарга. Учрыг нь олж, сайн бодож тунгаа. Хэрвээ таны буруугаас болсон бол алдаагаа зас. Хийсэн ажлын үр дүн энэ үед эхнээсээ харагдана. Эхэлсэн ажлаа нэг чигт барьж, олон юм зэрэг оролдох хэрэггүй. Хувийн харилцаанд таны үг яриа, санаа бодлоо уран илэрхийлэх чадвар чухал үүрэг гүйцэтгэнэ.

Матар: Гэр орондоо цэвэрлэгээ хийснээр амьдарч буй орчиндоо тайван байх боломжтой болно. Өнөөдөр таны мэдрэмжийг од эрхэс өдөөх болно. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй, шударгаар харьц. Ардаа их зардал чирэгдэл үүсгэхгүй бол бололцоогоороо зугаалж цэнгэж болно. Энэ нь таны сэтгэл зүйн болон биеийн эрч хүч, эрүүл мэндийг гайхалтай болгоно. 

Хумх: Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл зүйн төлөв хэлбэлзэлтэй байна. Ойр дотнынхондоо хайр халамж тавь. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох нь эрүүл мэндийг муутгах магадлалтай байна. Хэт ачаалалтай байгаа хүмүүс ажлын алжаалаа тайлж амар. Олон хүмүүст өнөөдөр бүгдийг эхнээс нь хийх хэрэг гарч магад. Иймд яаран шинэ ажил барьж авах хэрэггүй.

Загас: Та бие даасан өөртөө итгэлтэй хүмүүст татагдана. Ирээдүйг сайн сайхан болгох хөрөнгө оруулалтад анхаар. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил гарна. Ялихгүй зүйлд уурлаж бухимдах бололтой. Та шийдвэр гаргах хувилбараа зөв сонгоогүй байж болно. Таны эргэн тойронд ялихгүй өөрчлөлт хэрэгтэй байж болох юм. Дотоод мэдрэмж, хүсэл мөрөөдлөө тайван орчинд сайн сонсоод үзээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00