Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарим гудамж, замыг түр хугацаанд хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн дөрвөн чиглэлд 06:00–20:00 цагийн хооронд түр өөрчлөлт оруулж байна.
Өөрчлөлт орсон чиглэлүүд:
М:1А чиглэл – Таван шар–Мөнгөн завьяа: маршрутыг хязгаарлаж, Таван шар–Тэнгис кино театр хүртэл явна.
М:3 чиглэл – Архивын Ерөнхий газар–Сүхбаатарын талбай: маршрутыг Архивын Ерөнхий газар–МУБИС–Ард кино театр хүртэл болгон өөрчилсөн.
Х:19 чиглэл – Чингис хаан ОУНБ–Сүхбаатарын талбай: маршрутыг Чингис хаан ОУНБ–120 мянгатын автобусны буудал хүртэл хязгаарлав.
Ү:30 чиглэл – Сүхбаатарын талбайн төв зогсоол–Натур худалдааны төв–Жанжин клуб: Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсож, Хүнсний 1-р дэлгүүр хүртэл эргэж, Хүүхдийн соёл амралтын хүрээлэн–Натур худалдааны төв–Жанжин клуб чиглэлд хөдөлгөөн үйлдэнэ.
Иргэд та бүхнийг төлөвлөсөн маршрутаа урьдчилан нягталж, хөдөлгөөний хязгаарлалттай бүсэд анхааралтай зорчихыг зөвлөж байна.