Dark Light
Нийгэм | 2025-05-31

БЭЭЖИН ХҮРЭХ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЖ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар–Бээжингийн галт тэрэгний хөдөлгөөнийг таван жилийн дараа сэргээж байна

Цар тахлын улмаас таван жилийн турш зогсоод байсан Улаанбаатар–Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 3-наас эхлэн дахин сэргээхээр боллоо.

Эхний аялал – Бээжингээс зургадугаар сарын 3-нд хөдлөн, 4-ний өдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэх бөгөөд үүний дараагаар тогтмол хуваарийн дагуу үйлчилнэ.

Тогтмол цагийн хуваарь:

Бээжингээс Улаанбаатар руу – Мягмар гараг бүрийн 07:27 цагт хөдлөн, лхагва гараг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт ирнэ

Улаанбаатараас Бээжин рүү – Пүрэв гараг бүрийн 07:18 цагт хөдлөн, баасан гараг бүрийн 14:35 цагт Бээжинд хүрэлцэн очно.

Энэхүү чиглэлийн галт тэрэг аялал жуулчлал, худалдаа, соёлын харилцаанд чухал үүрэгтэй бөгөөд хоёр улсын иргэдийн хүлээлтэд нийцсэн шийдвэр хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00