Солонгост амьдарч буй 16 ээж “Алдарт эх”-ийн одон хүртлээ
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан БНСУ-д амьдарч, сурч хөдөлмөрлөж буй Монгол ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу тус улсад оршин сууж буй 16 ээжид "Алдарт эх" I, II зэргийн одонг гардуулан, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь төлөө оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв.
Энэхүү шагнал гардуулах ёслолыг Элчин сайдын яамнаас зохион байгуулсан бөгөөд гадаадад ажиллаж, амьдарч буй монгол ээжүүдийн халамж, хөдөлмөрийг хүндэтгэн үнэлсэн чухал үйл явдал боллоо.