“Үнэн ба Зөв” намын даргын алиа биш балай адал явдал “Худал ба Буруу” болоод байна. Өрөөл бусдаас үнэн ба зөвийг нэхдэг Отгонбаатарын өөрийнх нь төлдөг татвар худал ба буруу сонсоогүй бол бүтэн жилд 180 мянга юм байна. “Үнэн ба зөв”-өөр явбал үхрийн 1 кг тарган махны үнэ хүрэхгүй 15 мянгын татвар сард төлөөд тансаг ангиллын 570 машин авч унахгүй. “Худал ба буруу”-гаар явбал хувьсгалч том уриа лоозонгийн ард хувийн ашиг, хувийн нуугдана.
Отгонбаатар хувийн машинтай болгодог хувьсгалчийн ажлаа ч чанаржуулмаар байна. Жагсагчид нь цагаа бариад тараад явчихаар цэрэггүй генерал шиг ганцаардаад УИХ-ын гишүүний сээлфийнд өртмөөргүй байна. Бусдын зургийг духан дээрээ хэвлээд наах биш макс баг болгоод, нүд хэсгийг нь цоолж, үзүүлэн материалаа сайжруулах, өөрөө пароди урлагт суралцаж, илүү адилхан аяглаж аашлахгүй бол өрөөлийг элэглэх гээд өөрөө элэгдүүлээд байна.
Дэлхий даяар түүхий өндөг шидэж улс төрийн акц хийдэг байхад П.Наранбаяр сайдын толгой дээр чанасан өндөг буулгаж халтуурдмааргүй байна. Yoiutube ээс үзэж судалж болмоор юм. П.Наранбаярын туслах адилхан нэртэй, амьдай Отгонбаатарын пялдагадуу сул шидээнд полдого болон унаж, боксоор бол цонх нь хагараад төрийн ордонд эмэгтэй хүнд ялагдаад яваад байхаар ямар олиг байх юм бэ. Ажлаа сайн хийгээд, татвараа төлбөл үнэн ба зөв болно.