Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Зуны Зугаа” тоглолтын үеэр гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус арга хэмжээнд нийт 140 албан хаагч оролцож, хамгаалалт, хяналт тавин ажилласан байна.
Хошууч С.Баярбилэг хэлэхдээ:
“Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд 10 хутга, 2 зодооны хэрэгсэл хураан авч, 18 алдагдсан эд зүйлсийг олж эзэддээ хүлээлгэн өгсөн. Мөн насанд хүрээгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, төөрсөн 22 иргэнийг илрүүлэн ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Бусдын биед хохирол учруулсан гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг тогтоон шалгаж байна.
Биеэрээ хутга, мэсний шарх авсан гурван иргэн эмнэлгийн тусламж авч, одоогоор биеийн байдал хэвийн байна.”
Тэрээр мөн дараах тайлбарыг хийлээ:
“Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж, арга хэмжээг зохион байгуулагчидтай хамтран гэрээт хамгаалалтын албадтай ажилладаг. Хууль зүйн дагуу шаардлагатай мэдэгдлийг өгдөг. Мэдээллэх шаардлагын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй нөхцөлд Зөрчлийн тухай хуулиар тухайн хуулийн этгээд, хувь хүн дээр шалгалтын ажиллагаа хийгдэнэ. Зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг 29 мянган иргэн үзнэ гэсэн”