Dark Light
Нийгэм | 2025-06-02

А.АРИУНЗАЯА: ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЗАНАЛХИЙЛЭЛ ИРЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар боллоо. Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.

“МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд өөрсдийн итгэл үнэмшилд тулгуурлан санал өгнө. Энэ асуудлаар ямар нэгэн үүрэг даалгавар, шахалт гишүүдэд өгсөн зүйл байхгүй” хэмээн тэр мэдэгдэв.

Түүнчлэн гишүүдийн саналыг худалдан авч байгаа гэх мэдээлэлд тэрээр:

“Хэрэв дансны бүртгэл явагдаж байгаа юм бол би ч гэсэн дансаа өгье? Би дансаа хаана өгөх үү” хэмээн хошигнон хариулав.

Гэвч үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гишүүд рүү заналхийлсэн мессежүүд олноор ирж байгаа тухайд тэрээр дараах байр суурийг илэрхийлэв.

“Хүмүүсээс заналхийлсэн мессежүүд гишүүдэд ирж байгаа. Үүнд автах нь хаашаа юм. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэж байгаа нь харамсалтай л байна. Гишүүдийн гар утасны дугааруудыг фэйсбүүк дээр бүгдийг нь нээлттэй тавьчихсан.
Ийм заналхийлсэн мессеж ирдэг нь анх удаа тохиолдож байгаа зүйл биш. Зохион байгуулалттайгаар ирдэг. Гэхдээ органикаар, сэтгэл хөдлөлөөрөө мессеж бичиж байгаа хүмүүс байгааг үгүйсгэхгүй" гэв.

А.Ариунзаяагийн хэлж буйгаар энэ мэт заналхийлэл нь улс төрийн орчинд хүлээн зөвшөөрөх боломжгүй, дарамт шахалт үүсгэх эрсдэлтэй бөгөөд гишүүдийн шийдвэр гаргалтад нөлөөлөхгүй гэдгийг онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00