Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт жил бүр борооны ус авто зам болон явган хүний замын зорчих хэсэг усанд автаж тогтсон усыг соруулдаг байсан. Тэгвэл Геодези усны барилга байгууламжийн газар өнөөдрөөс тус байршилд 1 км борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлж байна.
