Dark Light
Нийгэм | 2025-06-02

ЭНЭ САРЫН 04, 07-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.
Хур тунадас: 03-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09,10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 09, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус дулаан, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 04, 07-нд бага зэргийн бороо орно. 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04, 07-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 09, 10-нд сэрүүхэн шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00