Dark Light
Нийгэм | 2025-06-02

Н.НОМТОЙБАЯР: ДАРААГИЙН ЕС ТОДРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал хэлэлцэхтэй холбогдуулан Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийж байна.

Тэрээр, ЕС Л.Оюун-Эрдэнэд ард иргэдийн зүгээс “орлогоо нотол”, Ерөнхийлөгчийн зүгээс “ажлаа өг” гэсэн шаардлагуудтай санал нэг байна. “АН засгаас гарвал ажлаа өгнө” гэж ЕС МАН-ын бага хурал дээр мэдэгдсэнийг бүгд мэднэ. Ажлаа өгөх дөө төрд хагарлын хар мөр үлдээхийг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удирдлага дор УИХ-ын гишүүд нам үл харгалзан ажил хэрэгч байдлаар гар нийлэн ажиллаж байгаа эвт тогтолцоог битгий эвд.

ЕС-ын УИХ-д итгэл үзүүлэх албан бичигтэй бид анхааралтай танилцлаа. Солийн Данзаны консерватив үзэл санааг удирдлагаа болгосон Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриатай Үндэсний эвсэл нь Үндэсний баялгийн сан болон зарим мега төслүүд макро эдийн засгийг тэлж, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдэл ядуурлыг бууруулах нь улс орны эдийн засгийн нэн чухал хөгжлийн асуудал тул бид дэмжинэ. Энэ нь хуулиар хэрэгжүүлсэн Монгол төрийн бодлого болохоос биш хувь хүний өдрийн тэмдэглэл биш юм. Гэтэл энэ албан бичигт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх шаардлагатай байна гэж маш тодорхой бичсэн нь онцгой анхаарал татаж байна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тухай сэдэл бүхий ноцтой үг, үйлдлүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахтай хавсран гарч ирсэн нь үнэн. АН-аас сонгогдсон УИХ-ын 40 гишүүн Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж, сонгодог парламентын засаглалаа хамгаалах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад гарын үсэг зуруулаад явж байгаа нь дээрх ноцтой үг үйлдэл үнэн болохын баталгаа. Энэхүү тогтоолын төслийг санаачлаад явж буй гишүүдийг Авлигатай тэмцэх газраас шалгуулна, шоронд хийнэ, туг тахина гэх мэт хэн ярьсан нь тодорхойгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй яриа төрийн ордонд ид дундаа өрнөж байна. Үнэний араас бид хөөцөлдөх хэрэгтэй.

Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр байцааж байна. Хэдхэн жилийн өмнө УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг 32, 33-аар, АН-ын есийн бүлэг 3, 6-аар дотроо хагарч, төрд хямрал үүсэх завсарт тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ноцтой үг үйлдэл гаргаж, улмаар замд нь садаа болсон нэр бүхий улс төрчдийг хилс хэрэгт гүтгэн шоронд хэлмэгдүүлж байсныг миний бие хохирч явсан хүний хувьд өглөө бүр санадаг.

Х.Баттулга энэ санаархлаа өнөөг хүртэл хаяагүй гэдэгт итгэдэг. Энэ хүнийг төрийн хутгуур ч гэж хувьдаа хардаг. Тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байх даа Х.Баттулгын дээрх үйлдлийг таслан зогсоож, түүхэн гавьяа гаргаж байсанд талархалтай ханддаг. Саяхан энэ байр сууриа баталгаажуулж, Ардчилсан Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдгээ хоёр ч удаа мэдэгдсэнд талархаж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд дараах асуултыг тавихаар төлөвлөж байгаа. Ерөнхий сайдаас “Яагаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентыг төгөлдөржүүлэх тухай ярьж байгаа юм бэ?” гэж асууна.

Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр байцааж байна. Намайг айлгах гээд байгаа юм уу. Би айгаад шийдвэрт нь нөлөөлнө гэж байхгүй. УИХ-ын 11 гишүүдийг мөрдөж мөшгөж, хамаатай байж болох хүмүүсээс нь яриа авсан байна. УИХ-ын гишүүд маш их айдаст автаж, эргэлзээнд орсон байна.

Н.Номтойбаяр ЕС-тай тохирч Тэргүүн шадар сайд болохоор болсон гэдэг ор үндэсгүй яриа. ЕС нэгэнт ажлаа өгнө. Дараагийн ЕС тодрох нь цаг хугацааны асуудал. Дараагийн Ерөнхий сайдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, чадвар маш чухал. Авлигатай тэмцье гэж байгаа бол Ардын намтай тэмцэх хэрэгтэй. Хэрэв шинэ Ерөнхий сайд татварыг бууруулахгүй, нийгэм, эдийн засагт хувьсал хийх чадваргүй бол би Ардчилсан намтай хамтран сөрөг хүчинд ажиллана.

Санал хураалтыг Дэгийн тухай хуулийн дагуу ил явуулах ёстой. Нууцаар санал авна гэвэл би хувьдаа дэмжихгүй. Нуух ямар нэгэн шалтгаан байх ёсгүй. Ард түмнээсээ нууж болохгүй. Ерөнхий сайд орлогоо нотолж чадахгүй бол зөвхөн Ерөнхий сайдын асуудал биш, УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал ч хөндөгдөх ёстой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00