“Монголын авто мастеруудын холбоо”-ноос “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монголын авто мастеруудын холбоо”-ны төлөөлөл ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүдтэй хамт хүүхэд тус бүрд гарын бэлэг гардуулж, сэтгэлийн дэм өгчээ.