Зургаадугаар сарын 03-наас Богдхан уулын дархан цаазат уулын ой модонд ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг авиа микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 3000 га газарт хийнэ.
Богдхан уулын Хүүш, Чандмана, Зайсан, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Төрхурах зэрэг хортон шавжийн хэт олшрох үүсээд байгаа газруудад тэмцлийн ажлыг зориулалтын агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээт бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг явуулна.
Тиймээс тухайн бүсийн иргэд, байгаль хамгаалагчийн болон засаг захиргааны нэгжээс өгөх зөвлөгөө, журмыг баримтлан 14 хоногтоо ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж байна.