Dark Light
Нийгэм | 2025-06-02

“ОРГИДОГ”-ИЙН РАШААН ОРЧМЫГ ТОХИЖУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тавантолгой түлш компани нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлах “Оргидогын рашаан”-ы орчныг тохижуулж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн амралтын бүс болгон сэргээн засварлалаа. Уг рашаан нь сүүлийн жилүүдэд хүн, мал, тээврийн хэрэгслийн хөлд дарагдан, шавартай холилдож, байгалийн анхдагч ундарга нь бохирдон, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон байсныг Түлшний үйлдвэр, Тээврийн хэлтсийн хамт олон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дараах бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • Хуучин, эвдэрсэн ф300 мм-ийн бетон хоолойг бүрэн салгаж, бохир шороог зайлуулан, байгалийн чулуугаар шинээр өрж, рашааны урсцыг сэргээв.
  • Рашааны хамгаалалт болон иргэдийн тав тухыг хангах үүднээс 8х8 метр хэмжээтэй хашаа, 2х2 метр хэмжээтэй сүүдрэвч барив.
  • Аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний гүүр барив. Байгалийн нөөц баялаг болох рашааныг хамгаалан, тохижуулснаар тус рашааны орчмын эко системийг сэргээх, хойч үедээ үлдээх, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадлаа.

Дотор эрхтний эмгэгийг илаарьшуулах шидтэй, байгаль эхийн хосгүй бэлэг болсон энэхүү эрдэст рашаанаа зөв зохистой хэрэглэж, орчныг бохирдуулахгүй, хог хаяхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00