Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
06-р сарын 03-нд ихэнх нутгаар дулаахан байна.
2025 оны 06-р сарын 02-ны 20 цагаас 2025 оны 06-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, Увс нуурын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө дулаарч, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
2025 оны 06-р сарын 04-нөөс 06-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
