2025 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмнөх төлөвлөгөөнд дахин эргэн харах зүйлүүд нэлээд гарах бололтой. Бизнесийн зорилгодоо тохирох үйлдэл хийх нь ирээдүйн амжилтын баталгаа болно. Олон нийтийн арга хэмжээн дээр та өөрийгөө бусдад нөлөөтэй байгааг мэдрэх болно. Хамгийн том амжилт бол өөрөө өөрийгөө ялах асуудал юм. Буруу зуршлаа ялан дийлж, дутагдлаа засаж чадсан бол томоохон амжилтын үүд хаалга нээгдэхэд ойрхон байна.
Үхэр: Өнөөдөр бодит байдалд тохирсон дүн шинжилгээ хийх хэрэгтэй болно. Өөрийн өвөрмөц болон бие даах чадвараа харуулах боломж гарна. Ойр дотнын хүмүүстээ одоогийн бодит байдлын мөн чанарыг ухамсарлахад нь тусал. Ажил хэргийн хэлэлцээрт гол зорилго зорилтоо сайн тайлбарлаж өг. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх шийдвэр нь танд сайн үр нөлөө үзүүлнэ.
Ихэр: Санамсаргүй алдаандаа бүү гутар. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд зохицож сур. Өнөөдөр таныг олон асуудал зовоосон ч гэсэн амьдралынхаа аль чухал гэсэн зүйлээ сонгож сурах хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал хандуул. Мөн ах дүүс, төрөл төрөгсдийнхөө хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгөөрэй.
Мэлхий: Сэтгэл санаа зовоох хандлага гарна. Таагүй нөлөө авчрах хүмүүсээс зайлсхий. Өнөөдөр хувийн амьдралтай холбоотой асуудал чухлаар тавигдана. Юу ч тохиолдсон эхэлсэн зүйлээ бүү орхи. Шаргуу зорилготой, урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм бол таагүй нөхцөл байдал удахгүй хэвийн болно.
Арслан: Таны амжилтад хэн нэгэн атаархана. Хөнгөн аргаар амьдрах сонирхолтой хүмүүс танд дарамт болно. Ялихгүй зүйлүүд дээр ч анхаарал болгоомжтой ханд. Баримталдаг чиг шугамаасаа хазайх хэрэггүй. Ажил хэргийн асуудлуудыг ойрын хугацаанд шийдэгдэнэ. Хамт олны эерэг дэмжлэг илүү хэрэгтэй байна.
Охин: Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх төсөв байхгүй тул зээл авах шаардлага гарна. Хэрэггүй зүйлд мөнгөө бүү үр. Өөртөө итгэ. Хөрөнгө мөнгөтэй холбоотой санаандгүй ажил гарч ирнэ. Нууцлаг мэдээлэлд хууртахаас болгоомжил. Бүрхэг саналыг бүү хүлээн ав.
Жинлүүр: Энэ өдөр ойр дотнын хүмүүс, найз нөхдийн дэмжлэгийг хүлээн авна. Худалдаа наймаа болон үйлдвэрлэл үйлчилгээнээс дажгүй орлого орж ирэх үе. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой нөхцөл үүснэ. Ажил хэргийн уулзалтыг нямбай явуулах тал дээр сайн анхаар. Олны анхаарлыг татсан үйл явдал болно.
Хилэнц: Энэ өдөр үйл явдлыг хурдасгах нь тийм ч тохиромжтой бус. Өөрийн боломжтой бүх л аргаар саад бэрхшээлтэй тэмцэхийг од эрхэс зөвлөж байна. Таны сайн зан чанар эсрэг хүйсийнхээ хүмүүсийн анхаарлыг татна. Гэхдээ өнөөдөр олон зүйлийг тэвчих хэрэгтэй болж магадгүй. Зорилгодоо хүрэх хүсэлтэй хүмүүс өөрийн хувийн жаргалыг хойшлуулах сэтгэлийн тэнхээтэй бай.
Нум: Элдэв хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Санаандгүй байдлаар буруутан болж мэднэ. Ажил хэргийн сэтгэл татам саналд ч болгоомжтой ханд. Эрүүл мэндээрээ дэнчин тавих зүйлд оролцох хэрэггүй. Энэ өдөр дуусгаагүй ажлуудаа эргэн харах шаардлагатай гарч ирж магадгүй.
Матар: Улс төрийн хүрээлэлд үзэл бодлоо эрс тэсээр бүү илэрхийл. Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй санагдсан үед анхаарал сатааруулах ажлаараа оролд. Санхүүгийн ямар нэгэн боломжоо санаандгүй илрүүлнэ. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Харин бусдын үгэнд орж, мэдэхгүй шинэ салбарт хөрөнгө оруулах үйлдэлдээ бодолтой ханд.
Хумх: Албан тушаал, нэр төр хөөцөлдөх хэрэггүй өдөр. Харин ажил мэргэжлээ солихыг хүсэж байгаа бол санаачилгатай байх үе. Судалгаа шинжилгээний ажил танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах бололтой. Урьдчилан тааварлахын аргагүй байдлаар таныг залхуу хойрго байдал эзэмдэж, эрч хүч буурах бололтой. Хэрвээ та их ядарч, бие тань сул байгаа бол дэмий бухимдахын оронд гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж, сэтгэлээ сэргээ.
Загас: Чухал шийдвэр гарах ажил дээр бага зэрэг хүлээх хэрэгтэй. Өөрийн санхүү мөнгөний нөөцөө бүрдүүлэхийн тулд ажил дээр яарсан шийдвэр гаргахаа хязгаарлах хэрэгтэй. Таны далд ухамсар хэзээ цаг нь болсныг хэлж өгөх болно. Сурч, мэдэх хүсэлтэй хүмүүс мөрөөдөлдөө татагдан орно. Гол зүйлийг таньж мэдсэн хүмүүст ямар ч асуудал амархан мэт санагдах болно.