Dark Light
Нийгэм | 2025-06-03

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН ГАРЦ ХЭВИЙН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу. Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. 
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Мөст, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Хэнтийн Хэрлэнд 28-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, баруун аймгуудын нутгаар дунджаас 0.2-1.1 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нийт, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00