Dark Light
Нийгэм | 2025-06-03

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн (2025/06/02 - 2025/06/08)  12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногт ажил хэрэгт төрийн болон хуулийн байгууллага бэрхшээл учруулж болзошгүй. Энэ үед нь хүнд сурталтнуудтай тулгарахад бэлэн бай. Үүрэг даалгавруудаа биелүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүл. Өмнөх төлөвлөгөөнд дахин эргэн харах зүйлүүд нэлээд гарах бололтой. Бизнесийн зорилгодоо тохирох үйлдэл хийх нь ирээдүйн амжилтын баталгаа болно. Олон нийтийн арга хэмжээн дээр та өөрийгөө бусдад нөлөөтэй байгааг мэдрэх болно. Ажлын арга барилаа өөрчилбөл амжил олно. Та хэдий их мэдрэмжтэй байна төдий чинээ байр суурь тань бэхжих болно. Харин хэт итгэмтгий зангаа хойш нь тавих хэрэгтэй. Чухал нууцаа алдвал зөвхөн сэтгэл санаагаар зогсохгүй мөн эд материалын хувьд ч хохирч үлдэж болзошгүй. Ажил хэргийн маргаан гарч ч болзошгүй. Өөрийн үзэл бодлоос яаран ухрах хэрэггүй боловч илэрхий маргаж тэмцэхээс зайлсхий. Долоо хоногийн сүүлээр орчин нөхцөлөө солих шаардлагатай болно. Үнэхээр таныг залхаасан ажлын байрыг ирээдүйдээ итгэх итгэл чинь тод байвал яаралтай орхи. Эрдэм боловсролтой эсвэл эрх мэдэлтэй хүмүүстэй танилцах магадлалтай. Зарим хүмүүст хувийн ур чадвараа тод харуулах боломж гарна. Гарах зардал ажил хэргээ урагшлуулахад тус дөхөм болох тул түгшсэний хэрэггүй.Гэр бүлд асуудал үүсэж магадгүй. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл удахгүй байрандаа орно. Гэр бүлдээ их цаг зарцуулбал таны эзлэх байр суурь өснө. Хүнд өгсөн амлалтаа биелүүлэхээс бүү татгалз. Найз нөхдийн харилцаанд үүссэн үл ойлголцлыг засах арга хэмжээг од эрхэс ивээнэ.

Үхэр: Энэ долоо хоногт ажил хэрэгт ашигтай харилцаа холбоо тогтоож боломж гарна. Санхүүгийн тогтворгүй байдал олон хүний санааг зовоож байгаа ч таны ажил хэрэг хөрөнгө оруулалтаар таг суухгүй. Мөн сонирхолтой санал хүлээн авах магадлалтай. Харин хувийн дур хүслээ буруу илэрхийлснээс болж од эрхсийн сайн нөлөөлөл эсрэгээрээ эргэж ч болно. Өөрийн өвөрмөц болон бие даах чадвараа харуулах боломж гарна. Ажил хэргийн хэлэлцээрт гол зорилго зорилтоо сайн тайлбарлаж өг. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх шийдвэр нь танд сайн үр нөлөө үзүүлнэ. Өөрийн буруу зуршлаас болж дотнын хүнээ бүү хөндийрүүл. Ойр дотнын хүмүүстээ одоогийн бодит байдлын мөн чанарыг ухамсарлахад нь тусал. Хайр дурлал сорилттой учрах бололтой. Хангалттай бат бэх болоогүй хайрын харилцааг шалгах нөхцөл байдал үүсэж болзошгүй. Энэ нь таны сэтгэл санаанд их нөлөөлнө. Хувийн асуудлаа найз нөхдийн тусламжтай шийдвэрлэх нь үр дүнтэй бай болно. Долоо хоногийн сүүлээр таны дэвшүүлсэн өвөрмөц санаа хүмүүст таалагдана. Арилжаа наймаа амжилттай байна. Мөн шинэ төсөл байгаа бол эхлүүлэх хэрэгтэй. Ойр дотнын танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Зарим хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлаж, хамгийн дотнын хүмүүсээсээ ч өөрийн сонирхол, мөрөөдлөө нуух магадлалтай. Сэтгэл хөдлөлөө нуусан ч аль болох өөрийнхөөрөө бай. Сайхан саналаас бүү татгалз. Амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хувь заяаны бэлэг гэж бод. Хувь заяа зарим үед буруудаж болох ч өөрийн авьяас билгээс ихэнх зүйл шалтгаална гэдгийг ойлго.

Ихэр: Энэ долоо хоногт эргэлзээтэй бичиг баримтад гарын үсэг зурах, эрсдэлтэй үйлдэл хийх зэрэгт тохиромжгүй. Нөхцөл байдлыг хянаж, шинэ өөрчлөлтөд болгоомжтой хандвал хувийн амьдралд ахиц гарах болно. Санамсаргүй алдаандаа бүү гутар. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд зохицож сур. Зарим дутуу ажлаа ирээдүй муутай бол шууд орхи. Шинэ үүсэх харилцаа холбоонд анхаарах хэрэгтэй. Алдсан алдаагаа бусдын нүдээр хар. Хэт шургуу дайрах нь таны ойр дотнын хүмүүсийг үргээж болзошгүй тул асуудлыг уужуу бодлоготойгоор шийд. Гэр бүлдээ анхаарал хандуул. Мөн ах дүүс, төрөл төрөгсдийнхөө хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгөөрэй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч бага зэрэг муу байвал өөрийн сэтгэлээ сэргээх зүйл хий. Бага зэрэг эмчилгээ сувилгаа хийлгэж болно. Энэ бүхэн танд тааламжтай байж, сайхан энергийг өгнө. Үүрэг даалгавар биелүүлэх үед найз нөхдийн тусламж хэрэгтэй болно. Зайлшгүй хийх нөхцөлд байгаа ажлаа хэрэгжүүлэхийг хичээ. Эрсдэлтэй зүйлд азаа үзэх хэрэггүй. Сэтгэл санааны болон эд хөрөнгөний алдагдалд орж болзошгүй байна. Бусдад амласан зүйлээ биелүүлэхийг хичээ. Хуучны түнш, ивээн тэтгэгч нартай учраа ололцох боломж гарна. Залуу хүмүүс хэн нэгэнд татагдах магадлалтай байна. Хайртай хүнтэй бол дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө чөлөөл. Гэр бүлийн асуудлаа тогтворжуулах нь амьдралын үнэлэх чадвартай болгоно.

Мэлхий: Долоо хоногийн эхээр шинэ арга барил сонгосон бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт нь бодит амжилт бий болгоно. Шаргуу зорилготой, урагш тэмүүлсэн байдал танд амжилт аз авч ирэх болно. Ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм бол таагүй нөхцөл байдал удахгүй хэвийн болно. Хайр дурлалын асуудал улам ээдрээтэй байх бололтой. Орлого зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйг тогтвортой байлгах чухал нөхцөл байна. Долоо хоногийн дундуур нотлогдоогүй мэдээлэл гарч болох тул хөндлөнгийн хүнд битгий итгээрэй. Аливаа асуудлыг задлан шинжлэх чадвар болон зөн мэдрэмждээ итгэ. Хэрвээ тодорхой хугацаанд санаа зовоож байсан дотоод асуудлуудаа нэг тийш болгохоор шийдсэн бол энэ үе тохиромжгүй. Харин сэтгэл санаа тайвширсан үед асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Харин долоо хоногийн сүүлээр бүтээлч үйл ажиллагаа болон багийн ажиллагааг баримтлах нь өгөөжтэй байж, олон нийтэд өөрийгөө зөв илэрхийлэх боломж гарна. Энэ бүхэн таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Амьдралд тань боломжийн сайн өөрчлөлтүүд гарч зарим удаан хугацаанд түгшүүлсэн үйл явдал эергээр шийдэгдэх эхлэл тавигдана. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Найз нөхөдтэйгөө сайн ойлголцож чадаагүйгээс ажил хэрэг зогсонги байдалд орж магадгүй. Зөвхөн өөртөө итгэ. Хувь заяандаа өөрөө эзэн нь бай.

Арслан: Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн хүндрэлээс зардлаа танах замаар гарч болно. Хямралтай цаг үед материаллаг сайн сайхнаас илүү сэтгэлгээний ур ухаан чухал болно. Таны амжилтад хэн нэгэн атаархана. Хөнгөн аргаар амьдрах сонирхолтой хүмүүс танд дарамт болно. Ялихгүй зүйлүүд дээр ч анхаарал болгоомжтой ханд. Баримталдаг чиг шугамаасаа хазайх хэрэггүй. Ажил хэргийн асуудлуудыг ойрын хугацаанд шийдэгдэнэ. Хамт олны эерэг дэмжлэг илүү хэрэгтэй байна. Амьдралаа сонирхолтой байлгахын тулд мөнгө үрэх эсвэл эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Гэхдээ танд илүү дээр санаа байгаа бол тус хүргэж магадгүй. Үзэл бодлоо ил тод гаргах хэрэггүй. Эрүүл мэнд тань биеэ авч явах байдал болон амьдралын хэв маягаас багагүй хамаарна. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарна. Гадаад байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Ажил хэрэгч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд сайхан боломж гарч ирнэ. Таны дотоод сэтгэл зөрчилтэй байж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү тусламж хэрэгтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх нь бэрхшээлтэй байна. Хүмүүст хангалттай тусалж чадахгүй байгаагаас сэтгэл тань зовно. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандах хэцүү ч энэ чанар муу зүйл биш. Сонголтоо зөв хий. Шийдвэрээ цаг үед нь тохируулан гарга. Сэтгэлийн хөөрөл, бүдүүлэг байдал бүү гарга. Бүрхэг, хуучинсаг байдлаасаа салах хэрэгтэй. Авьяас чадвар нууцлаг байсан учрыг та олж мэднэ. Найз нөхдийн дунд үүссэн жижиг сажиг таагүй зүйлс амьдралыг илт хүндрүүлж болзошгүй. Гэвч энэ бүх зүйлс шийдэгдэх тул хүлээцтэй байхад болно. Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх санаа төрөх тул өөрийн хувь хүнийхээ хөгжилд мөнгө зарцуул. Шинэ харилцаа холбоо цаашдаа ихээхэн ашиг өгнө. Гэхдээ хэт яарахгүй байх нь зөв байх болно.

Охин: Энэ долоо хоногт ямар нэг албан тушаалтны нөлөөнд орсон ч байр сууриа битгий алдаарай. Өөрийнхөөрөө байж чадвал амьдралын замд тохиолдох саад тотгоруудыг даван туулна. Танд юу ч тохиолдсон бай, ойр дотнын хүнээ битгий хэцүү байдалд оруул. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд зээл авах шаардлага гарна. Хэрэггүй зүйлд мөнгөө бүү үр. Нууцлаг мэдээлэлд хууртахаас болгоомжил. Бүрхэг саналыг бүү хүлээн ав. Санамсаргүй зүйл тохиолдох магадлалтай. Та өөртөө итгэлтэй байж тайван байдлаа хадгал. Сэтгэлээ чанга байлга. Сэтгэлээр унах байдлаа даван дийл. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Таны ажил хэргийг найз нөхөд чинь тултал дэмжих бололтой. Ганц бие хүмүүст хайр сэтгэлийн харилцаа уйтгар гуниг авчирч мэднэ. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал танаас хамаарахгүй байж мэднэ. Тулгарах асуудал бүрд цаг алдахгүйгээр, өмнөө тавьсан том зорилго барих хэрэгтэй. Гэр бүлийн зөрчил үүсэж магадгүй. Үүнд санаа их зовох хэрэггүй. Энэ нь зарим талаар эерэг үр дүн ч авчирч магадгүй. Бие биеийнхээ юу хүсэж байгааг мэдсэнээр хямралаас гарах арга замыг олж чадна. Ажил хэрэгт санаачилга гаргахад таатай. Та эрч хүч ихтэй байна. Хэд хэдэн чиглэлээр санаачилгатай ажиллах боломжтой. Сэтгэл зүйгээ сайн удирд. Бусдын тусыг хариулах боломжийг бүү алд. Ажил хэргийн ямар ч асуудлыг хойш нь бүү тавь. Таны төлөвлөгөөг хэн нэгэн буруутган няцаах үйлдэлд бэлэн бай. Бусдын бурууг үүрэх хэрэг гарвал эр зоригтой байхаас бүү хулчий. Зарим хүний мөс чанарыг шалгах үйл явдал тохиож болзошгүй.

Жинлүүр: Энэ долоо хоногт нөлөө бүхий хүн таны сонирхлыг татах шинэ ажил санал болгож болзошгүй. Ажил амьдралаа тогтвортой байлгахыг хичээ. Худал мэдээлэлд хэт автах магадлал байна. Ойр дотнын хүмүүс, найз нөхдийн дэмжлэгийг хүлээн авна. Худалдаа наймаа болон үйлдвэрлэл үйлчилгээнээс дажгүй орлого орж ирэх үе. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой нөхцөл үүснэ. Ажил хэргийн уулзалтыг нямбай явуулах тал дээр сайн анхаар. Олны анхаарлыг татсан үйл явдал болно. Мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаар. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаарай. Хийж байгаа ажлаа дуусгах гэж хэт яарах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж, таны тусламж дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэ. Долоо хоногийн сүүл рүү орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмж эзэмшихэд тохиромжтой. Технологийн хувьсгал, хурдтай хөл нийлүүлэхэд цагаа заваа зарцуул. Эрдэм мэдлэгтэй, эрч хүч хүмүүс бусдыг өөртөө татах чадвар сайтай байна. Олны өмнө өөрийн үзэл санааг илэрхийлэх шаардлага үүснэ. Шийдэмгий хандлага тод илрэх тул томоохон худалдаа наймаатай холбоотой асуудалд ихэнх цагаа зарцуулна. Хувийн ур чадвартаа өөрчлөлт хийхэд их эрч хүч гаргах ёстойг ухаарна. Саруул ухаан болон хэрсүү байдал тань олон ажлыг амжуулж чадна. Асуудлыг өөрчлөх аргагүй болохоос нь өмнө цаг тухайд нь шийдэж сур. Ажил амьдралын хүрээлэлд шинэ өөрчлөлт гарах магадлал өндөр байна. Холоос ирэх мэдээ таатай өөрчлөлт авчирна. Гэр бүлийн асуудал таныг бусдад тусламж дэмжлэг үзүүлэхийг шаардана.

Хилэнц: Энэ долоо хоногт ажил хэрэгч хүмүүс эрч хүчээр дүүрэн байх болно. Хэрвээ та цагийг нь олж зохих арга хэмжээг авбал хэцүү нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр онцгой анхаар. Өөрийн боломжтой бүх л аргаар саад бэрхшээлтэй тэмцэхийг од эрхэс зөвлөж байна. Зорилгодоо хүрэх хүсэлтэй хүмүүс өөрийн хувийн жаргалыг хойшлуулах сэтгэлийн тэнхээтэй бай. Олны танил болох боломж гарна. Санаандгүй үйл явдал нэр алдартай болгоно. Аль болох нээлттэй бай. Уран бүтээлч хүмүүст амжилт, онгод ирнэ. Од эрхсийн таатай нөлөөг хэт нэг загварт баригдалгүй амьдрал дээр буулга. Мөнгөний асуудалд нухацтай хандаж, олдсон боломжийг бүү алд. Оюун ухаан шаардсан ажил материаллаг урамшууллаас гадна сэтгэлийн таашаал авчирна. Өөрийн дуртай ажлаа хайрлан хүндлэх нь зорилгоо сайн ойлгож, асуудлыг зөв шийдэхэд тусална. Ажил хүнд байсан ч үр өгөөж их байх тул бүү шантар. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс харилцаа холбоо тогтооход таатай болохыг зааж байна. Амьдралын чухал асуудлаа шийдвэрлэх үе. Ар гэрийн ажлууд ундарна. Найз нөхөд, ах дүүсийн харьцаа харилцан хүндэтгэл дээр үндэслэнэ гэдгийг сана. Гэр бүлийнхэн болон хамтран ажиллагсадтайгаа эв найртай хандах шаардлагатай байна. Хүмүүстэй харьцахдаа хоёр зан бүү гарга. Хайр дурлалын амьдралд өөрчлөлт гарна. Хол газраас хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Хайрын болзоо тааламжтай байна. Залуу хүмүүс болзоонд явах бол сайхан сэтгэлээс гадна гэм хоргүй арга мэхээр зэвсэглэ. Ганц бие хүмүүсийн амьдралд өмнө байгаагүй мэдрэмж өгөх хэн нэгэн гарч ирнэ.

Нум: Энэ долоо хоногт бусад хүмүүстэй бүрэн дүүрэн харилцан ойлголцолтой байх тул эхэлсэн ажлаа дуусга. Харин нэмэлт амлалт үүрэг бүү ав. Өөрийн санал бодлоо бусдад бүү тулга. Элдэв хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Санаандгүй байдлаар буруутан болж мэднэ. Ажил хэргийн сэтгэл татам саналд ч болгоомжтой ханд. Эрүүл мэндээрээ дэнчин тавих зүйлд оролцох хэрэггүй. Олсон амжилтаараа бүү бардамна. Бүх зүйлд анхааралтай ханд. Зарим хүмүүс нэлээд хүнд байдалд орох магадлалтай байна. Бусдын ятгалгад орохоос болгоомжил. Албаны бичиг баримтаа сайн нягтлан шалгахгүй бол эвгүй байдалд орох магадлалтай. Харилцаа холбооны чиглэлд явуулах үйл ажиллагааг сайн үр дүн хүлээж байна. Төрөлхийн тэмцэгч, удирдагч сэтгэхүйтэй хүмүүст ирээдүйтэй санал ирнэ. Долоо хоногийн сүүлээр татварын болон хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх боломжтой. Харин санаандгүй учралаас болж үргүй зардал гаргаж мэднэ. Аль болох эерэг, уян хатан байхгүй бол бусдад буруу ойлголт өгч магадгүй. Ахуйн аахар шаахар асуудлаас болж ойр дотнын хүмүүстэй сөргөлдөж болзошгүй. Ямар ч нөхцөлд хэлэх үгэндээ болгоомжтой бай. Албан хэргийн харилцаанд толгой эргэж мэднэ. Энэ үед амаргүй нөхцөлд ажиллах хэрэгтэй болно. Өмнөх амлалтаа мартах, өөрийнхөөрөө зүтгэх зэрэг үйлдэлтэй нүүр тулах нь таны тэвчээрийг барна. Олны дунд нийтэч харилцааг эрхэмлэвэл өөртэйгөө санаа нийлэх хүмүүсийг олох болно. Харилцан ойлголцол, итгэлцлийг тогтооход мэдрэмжтэй байдал тусална.

Матар: Энэ долоо хоногийн эхээр мэдэрсэн аз жаргалтай холбоо нь ирээдүйн сайхан амьдралд гол нөлөөтэй шийдвэр гаргахад тусална. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй ч бусдын үгэнд орж, мэдэхгүй шинэ салбарт хөрөнгө оруулах үйлдэлдээ бодолтой ханд. Ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцож чадахгүй бол бизнест таагүй байх магадлалтай. Бизнес эрхлэгч нарын борлуулалт буурснаас санхүүгийн байдал муугаар нөлөөлнө. Үүнд од эрхсийн тохиол болон гадаад хүчин зүйл давхар нөлөөлнө. Бага зэрэг тэвч. Удахгүй таны ажил хэрэг урагштай бүтэмжтэй болох болно. Долоо хоногийн дундуур өр ширтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэх боломжийг эрэн хай. Ирээдүйд тус болох ивээн тэтгэгч, хамтрах хүн хайж байгаа бол тийм хүнтэйгээ учрах магадлалтай. Та амьдралын буруу хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Од эрхэс таныг эрсдэлтэй алхам, бодлогогүй үйлдэл хийхэд нөлөөлнө гэдгийг анхаар. Харин долоо хоногийн сүүлээр өөрийгөө нээн илрүүлэхэд дотнын хүмүүс тань ихээр нөлөөлнө. Байнга тулгардаг аж ахуйн асуудлуудаас салах боломжийг алдахгүйг хичээ. Алс газар аялах нь амьдралаас авах сайхан таашаал болно. Хүүхдүүдэд анхаарал хэрэгтэй байна. Гэр бүлээс гадуур харьцааг цээрлэ. Амьдралын сайхнаас ажил хэрэг сайн зохион байгуулах эрч хүчээ олж ав. Гэртээ сайн амрахад саад учруулах зүйлээс хол бай.

Хумх: Энэ долоо хоногт гадаад байдал сэтгэл булаам байж санасандаа хялбар хүрэх боловч амьдралын чухал үед өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байх магадлалтай. Та өөрийн эрч хүчээ зугаа цэнгэлд бус чухал үйл ажиллагаандаа чиглүүлбэл амжилт ирнэ. Албан тушаал, нэр төр хөөцөлдөх хэрэггүй. Харин ажил мэргэжлээ солихыг хүсэж байгаа бол санаачилгатай байх үе. Судалгаа шинжилгээний ажил танд жинхэнэ сэтгэл ханамж авчрах бололтой. Бусдын сэтгэл санааг ойлгохыг хичээ. Бусдыг магтаж, эрч хүчийг нь сэргээ. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байхаас болгоомжил. Эрүүл мэндээ анхаарч, дархлааны системээ дэмж. Сайн судалж амжаагүй салбарт чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Амьдралд таагүй үйл явдал авчрах шинэ холбоо үүсгэхээс болгоомжил. Мэхлэгдэж, хэл аманд өртөж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн тохиол шинэ зүйл эхэлснээс хийж байгаа ажлаа дуусгахад өлзийтэй болохыг билэгдэж байна. Хов жив, элдэв шуугианаас чимээгүй салж явах чадвар таныг аврах бөгөөд эвийг сахих хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Огт санаандгүй хүнээс гэнэтийн бэлэг авч магадгүй. Зарим үйл явдал таны амьдралыг өөрчилж мэднэ. Гэхдээ хэт анхааралгүй байвал түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг болох магадлалтай. Таны гаргах шийдвэр ямар ч үед хуулийн дагуу байх ёстойг анхаар. Үйл явдал таны хүссэнээс эсрэг байж болно. Тэглээ гээд та үүнд гуниглах хэрэггүй. Ялангуяа өмнөх зорилгоо дахин харж үзэн, шаардлагатай бол өөрчлөлт оруул. Харилцан ойлголцолд хэрэгтэй хосууд чухал шийдвэр гаргахад тохиромжтой. Гэр бүлд тань таны анхаарал халамж үгүйлэгдэж байна.

Загас: Долоо хоногийн эхээр сэтгэл зовнил тэнцвэртэй байдлаа сайн хадгалахгүй бол сэтгэл санаагаар унах бололтой. Гэсэн ч урам зоригтой байж ажил хэрэгтээ бүхий л эрч хүчийг зарцуул. Өөрийн санхүү мөнгөний нөөцөө бүрдүүлэхийн тулд ажил дээр яарсан шийдвэр гаргахаа хязгаарлах хэрэгтэй. Хамтын үйл ажиллагаанд шинэ мэдээлэл эргэлзээ төрүүлэх бололтой. Өчүүхэн төдий ахиц дэвшил гарсан ч түүнийг аль болох ирээдүйн сайн сайхны гол түлхүүр гэдэгт итгэ. Харин долоо хоногийн дундуур бизнес эрхлэгч нарт хэрэгцээтэй мөнгө хүрэлцэхгүй байвал ойр дотнынхон болон найз нөхдөөсөө зайлшгүй шалтгаанаа хэлж тусламж авч болох юм. Нийтийг хамарсан үйл явдлын үед болгоомжтой бай. Дасал болсон, сурсан газраа цагийг өнгөрүүлж, эрсдэл бүү гарга. Хүссэн амжилтад тань сайн нөлөө үзүүлэх уулзалт таныг хүлээж байгааг од эрхэс сануулж байна. Од эрхэс таныг хэчнээн ивээсэн ч амьдрал бол тэмцэл гэдгийг байнга санаж яв. Ганц бие эрчүүд хамаг бодол санаагаа хайр сэтгэлийн талбарт ялалт байгуулахад чиглүүлэх бололтой. Харин ахимаг насны хүмүүс аль болох тайван орчинд ном уншиж, хөгжим сонсох зэргээр алжаалаа тайлахыг хичээгээрэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00