Dark Light
Нийгэм | 2025-06-03

СЭЖИГТЭЙ ШИНЖ ТЭМДЭГ БҮХИЙ ШУВУУ АЖИГЛАГДААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймаг нь Монгол орны ус, намгийн экосистемийн чухал бүс нутгийн нэг бөгөөд нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх замд байрладаг тул шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэл өндөртэйд тооцогддог.

2025 онд батлагдсан календарчилсан төлөвлөгөөний дагуу Хөвсгөл аймаг дахь Зоонозын өвчин судлалын төв 05 дугаар сарын 26–28-ны өдрүүдэд Мөрөн сумын Дэлгэрмөрөн гол болон Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуур орчимд ус, намгийн шувуудын тооллого, тандалт, хяналтын ажлыг зохион байгууллаа.

Тандалтын явцад ус, намгийн шувуудын тооллого хийж, нийт 16 зүйлийн 1034 шувуу тоологдож, зүйлийн бүрдлийг тодорхойлов. Судалгааны бүсүүдэд гол, нуурын эрэг орчимд өвчилсөн болон сэжигтэй шинж тэмдэг бүхий шувуу ажиглагдаагүй.

Шувууны томуугийн вирус нь амьтнаас хүнд халдварлах чадвартай, олон улсад анхаарал хандуулсан халдварт өвчний нэг бөгөөд Монгол Улсад 2003 оноос хойш хийсэн судалгаагаар нүүдлийн шувуудаас H2N2, H3, H3N8, H4N6, H6N2, H5N6, H5N1, H5 зэрэг хэв шинжүүд илэрч байжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурт 2005 онд, Рашаант сумын Дөрөө цагаан нуурт 2009 онд үхсэн шувуунаас хоруу чанар өндөртэй H5N1 вирус илэрч байсан.

Тандалт судалгаа нь зэрлэг амьтдын дунд халдварын тархалтыг эрт илрүүлэх, халдварын зөөвөрлөгч болох шувуудын маршрутыг тогтоох, байгаль орчны эрсдэлийг үнэлэх чухал ач холбогдолтой бөгөөд цаашид ч жил бүрийн судалгааг үргэлжлүүлэн, олон улсын жишигт нийцсэн хяналтын системийг бүрдүүлэх нь зүйтэй юм.

Эх сурвалж | Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00