Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын депогийн их засварын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо. Тус автобааз нь нийт 9144 метр квадрат талбай бүхий таван блокоос бүрдэх бөгөөд их засварын хүрээнд таван блокийн дээвэр, хоёр гараашны авто засвар болон угаалгын хэсгийн шалыг шинэчлэн засварлалаа. Их засварын ажлыг хийснээр нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн, тасралтгүй явуулах боломж бүрдэж, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирсан юм. Засварын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Нийгэм | 2025-06-03
Сэтгэгдэл бичих