Dark Light
Нийгэм | 2025-06-03

ХИЛЭНЦ: АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХИЙГ ХИЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажлын арга барилаа өөрчилбөл амжилтай өдөр. Та хэдий их мэдрэмжтэй байна төдий чинээ байр суурь тань бэхжих болно. Харин хэт итгэмтгий зангаа хойш нь тавих хэрэгтэй. Чухал нууцаа алдвал зөвхөн сэтгэл санаагаар зогсохгүй мөн эд материалын хувьд ч хохирч үлдэж болзошгүй.

Үхэр: Өөрийн буруу зуршлаас болж дотнын хүнээ бүү хөндийрүүл. Хайр дурлал сорилттой учрах бололтой. Энэ нь таны сэтгэл санаанд их нөлөөлнө. Хувийн асуудлаа найз нөхдийн тусламжтай шийдвэрлэх нь үр дүнтэй бай болно. Бусдын онцлогийг зүгээр л хүлээн зөвшөөрч сураарай.

Ихэр: Од эрхэс хэт шунал хүслийг бус амар хөнгөн энгийн байдлыг ивээж буйг анхаар. Бүтэлгүй ажлыг дуусгаж цэг тавь. Зарим дутуу ажлаа ирээдүй муутай бол шууд орхи. Хэт шургуу дайрах нь таны ойр дотнын хүмүүсийг үргээж болзошгүй тул асуудлыг уужуу бодлоготойгоор шийд.

Мэлхий: Таагүй мэдээ авах эсвэл таагүй нөхцөлд орох магадлалтай. Хайр дурлалын асуудал улам ээдрээтэй байх бололтой. Энэ өдөр илүү хөдөлмөрлөх шаардлага үүсэх байх. Гаднын нөхцөлийг анхаарахгүй бол хүндрэл үүсэж болзошгүй байна. Хэт яарахаас сэргийл. Сайн тооцоолоогүй худалдан авалт хийх хэрэггүй.

Арслан: Амьдралаа сонирхолтой байлгахын тулд мөнгө үрэх эсвэл эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Гэхдээ танд илүү дээр санаа байгаа бол тус хүргэж магадгүй. Үзэл бодлоо ил тод гаргах хэрэггүй. Эрүүл мэнд тань биеэ авч явах байдал болон амьдралын хэв маягаас багагүй хамаарна. Хайртай хосуудын хооронд үл ойлголцол гарна.

Охин: Байнгын орлоготой болоход багагүй цаг хүч хөдөлмөр зарах ёстой болно. Санамсаргүй зүйл тохиолдох магадлалтай. Та өөртөө итгэлтэй байж тайван байдлаа хадгал. Сэтгэлээ чанга байлга. Сэтгэлээр унах байдлаа даван дийл. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Ганц бие хүмүүст хайр сэтгэлийн харилцаа уйтгар гуниг авчирч мэднэ.

Жинлүүр: Мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаар. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаарай. Өнөөдөр ажил дээр асуудал гарна. Та хийж байгаа ажлаа дуусгах гэж хэт яарах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргаж, таны тусламж дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэ.

Хилэнц: Олны танил болох боломж гарна. Санаандгүй үйл явдал нэр алдартай болгоно. Аль болох нээлттэй бай. Уран бүтээлч хүмүүст амжилт, онгод ирнэ. Од эрхсийн таатай нөлөөг хэт нэг загварт баригдалгүй амьдрал дээр буулга. Амьдралаа өөрчлөхийг хичээ. Авхаалж самбаатай байх цаг үе.

Нум: Олсон амжилтаараа бүү бардамна. Бүх зүйлд анхааралтай ханд. Зарим хүмүүс нэлээд хүнд байдалд орох магадлалтай байна. Бусдын ятгалгад орохоос болгоомжил. Албаны бичиг баримтаа сайн нягтлан шалгахгүй бол эвгүй байдалд орох магадлалтай.

Матар: Бизнес эрхлэгч нарын борлуулалт буурснаас санхүүгийн байдал муугаар нөлөөлнө. Үүнд од эрхсийн тохиол болон гадаад хүчин зүйл давхар нөлөөлнө. Бага зэрэг тэвч. Удахгүй таны ажил хэрэг урагштай бүтэмжтэй болох болно. Өр ширтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэх боломжийг эрэн хай. Танд гэнэтийн байдлаар тусламж ирж магадгүй.

Хумх: Таны ажил хэргийн амжилтад үргэлж итгэдэг хайртай хүнтэй байх нь том давуу тал болно. Бусдын сэтгэл санааг ойлгохыг хичээ. Бусдыг магтаж, эрч хүчийг нь сэргээ. Өнөөдөр та хамгийн түшигтэй хүмүүсийн нэг байх болно. Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байхаас болгоомжил. Эрүүл мэндээ анхаарч, дархлааны системээ дэмж.

Загас: Ажил хэрэгч уулзалтад сайн бэлтгэх хэрэгтэй болно. Хамтын үйл ажиллагаанд шинэ мэдээлэл эргэлзээ төрүүлэх бололтой. Бусдын тодорхой бус санаа бодлыг бүү дага. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах систем хямарч болзошгүй байна. Хоолны дэглэм мөрдөж хэт их өөх тос эсвэл халуун ногоо хэрэглэхээс болгоомжил.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00