Dark Light
Нийгэм | 2025-06-04

Б.ХОНГОРЗУЛ: ШҮҮХ ЗӨВӨӨР ШИЙДЭЖ ӨГНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

П.Батчулуун эмчийн шүүх хурал болж байна. Түүний охин Б.Хонгорзулаас тодрууллаа.

Тэрээр: Шүүх хурал нь хаалттай болж байгаа учраас хариуг нь хүлээхээс өөр аргагүй болчихлоо. Бидний хувьд өнөөдрийг хүртэл шүүх засаглалдаа итгээд, зөв шийдвэр гаргана байх гэж итгэсээр ирсэн. Өнөөг хүртэл итгэсээр байгаа.

Шинэ зүйлийг оруулж ирэн нутагшуулах даа бусад дамнасан салбаруудаа давхар хөгжүүлэх ёстой байдаг юм байна. Хууль тогтоомж, дүрэм журмууд гэх мэт. Мөн сэтгүүлзүйн салбар дээр ч тэр. Мэдээллийг энгийн ард иргэдэд яаж түгээх дээр хүртэл. Ер нь улсаараа энэ үйл явдлаас суралцаж байна.

Аав минь энэ шүүх хуралдаанд ирээгүй. Эмнэлэгт байгаа. Хариугаа хүлээгээд сууж байгаа болов уу. Ямар нэгэн мэдээлэл үзэх боломж байхгүй байгаа. Эргэн тойронд нь байгаа хүмүүс энэ процессыг дамжуулах болов уу, гэж бодож байна. Гэхдээ хэн дамжуулахыг нь мэдэхгүй байна.

Аав минь ер нь л хөдөлмөрийн чадвар 60-65 хувийн алдагдалтай байсан. 2012 оноос хойш бичгийн ажил хийсэн. Өмнө нь 8 стэнттэй байсан. Анхан шатны шүүх хурлын дараа гурвыг нэмж тавиулсан. Угаасаа зүрхний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн эмгэг, чихрийн шижингийн хүндрэл гээд олон жил хүндрэлтэй байсан. Энэ нь бусад эд эрхтнээ гэмтээдэг. Зүрх судас, бөөрний үйл ажиллагаа нь угаасаа сул байсан. Тэрнээсээ болж шигдээс болсон. Одоо яаж амьдралынх нь чанарыг алдагдуулахгүй байх вэ, хэрхэн биеийг нь муутгахгүй байх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна.

Бид аав дээр долоо хоногт нэг удаа ордог. Хоёр дахь өдөр бүр уулздаг. Өчигдөр уулзсан гэсэн үг. Хорих ангиас бидэнд гаргаж өгсөн цаг. Аав минь итгээд л хүлээж байна гэсэн. Дийлэнхдээ хэвтрийн дэглэмтэй байгаа. Дуу хураагаар, камертай уулздаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00