Dark Light
Нийгэм | 2025-06-04

“ТАВАН ЦЭГ”-ИЙНХЭН ХОЙД БҮСИЙГ ЧИГЛЭН ГҮЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх гүйлтийг амжилттай гүйцэтгэсэн “Таван цэг” багийнхан 06 дугаар сарын 04-ний энэ өдрөөс Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Эрдэнэт хот, Булган аймаг, Хутаг-Өндөр сум, Мөрөн хот гэсэн чиглэлийн гүйлтээ эхлүүллээ.

Гүйгчдийг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат тэргүүтэй усчин дайчид, Хялганат тосгон дэх төрийн цэргийн байгууллагын төлөөлөл амжилт ерөөж, үдэн мордуулсан байна.

Шинэ чиглэлийнх нь гүйлтийн талаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамцаас тодруулахад “Бид 64 дэх өдрөө гүйж байна. Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Сонгинотын даваагаас Дорнод аймаг Халх гол сум Нөмрөгийн гол хүртэлх гүйлтээ амжилтаа гүйцэтгэж, өнөөдрөөс эх орныхоо хойд зүгийн чиглэл дэх гүйлтээ эхлүүлж байна” гэсэн мэдээллийг өгөв.

“Таван цэг”-ийн гүйгч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, спортын мастер Б.Буянхишиг энэ өдрүүдэд өөрийнхөө ажиллаж амьдарч яваа төрсөн нутагтаа хамтдаа гүйх бөгөөд тэднийг Орхон аймгийн удирдлагууд 06 дугаар сарын 05-ны өдөр төв талбайдаа угтан авахаар төлөвлөжээ.

“Таван цэг”-ийнхэн Хөвсгөл аймагт хүрмэгцээ үргэлжлүүлэн хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин гүйхээр тооцоолсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00