Dark Light
Нийгэм | 2025-06-04

БАЙНГЫН ХОРОО, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 04-ний өдөр 2 байнгын хороо,  7 ажлын хэсгийн хуралдаан болно. 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН I

   1. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 

  • Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай харьцаж байгаа асуудлын талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн хуралдаан

   2. Төсвийн байнгын хороо

  • Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

   3. Хууль зүйн байнгын хороо

    4. Инновац, цахим бодлогын байнгын хороо

  •  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН II

  1. УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр  захирамжаар байгуулагдсан
  • Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

     2. УИХ-ын даргын 2025 оны 243 дугаар захирамжаар байгуулагдсан

  • “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

     3. УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан

  • Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1. УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

  • Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг танилцуулах

2. Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтарсан

  • Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00