Dark Light
Нийгэм | 2025-06-04

МОНГОЛД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ГАДААД ИРГЭДИЙН ТОО ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад 2024 оны 4 дүгээр сарын байдлаар гадаадын 104 улсын нийт 8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор болон сайн дурын ажил хийж байна.

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 мянган хүнээр өсжээ-

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн дийлэнх хувь нь Ази, Европ болон Америк тивээс ирсэн байна. Харин

  •         57.8 хувь нь БНХАУ-аас,
  •         7.6 хувь нь Вьетнам улсаас,
  •         5.5 хувь нь Филиппин улсаас,
  •         3.9 хувь нь ОХУ-аас,
  •         3.2 хувь нь БНСУ-аас,
  •         3.2 хувь нь АНУ-аас,
  •         2.9 хувь нь Энэтхэг Улсаас,
  •         1.8 хувь нь Австралиас,
  •         1.7 хувь нь Турк улсаас ирсэн иржээ.

Bar chart showing percentages of professions among contract workers abroad in 2024 Q4. Specialist: 43.5%, Technician: 22.8%, Craftsman: 12.7%, Manager: 6.1%, Operator: 4.4%, and Unskilled worker: 10.5%. Labels in Mongolian.

Мөн тухайн иргэдийн Монголд ажил эрхэлж буй салбараар нь авч үзвэл

  •         2.3 мянган гадаад иргэн  уул уурхай, олборлолт.,
  •         1.2 нь мянга нь боловсрол.,
  •         Бөөний  болон  жижиглэн  худалдаа,  машин,  мотоциклийн  засвар  үйлчилгээ, 1.1 мянган гадаад иргэн.,
  •         794 нь барилга.,  
  •         498 нь  тээвэр ба агуулахын  үйл ажиллагаа., 
  •         463 боловсруулах үйлдвэрлэл.,  
  •         458 нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа,
  •         Бусад салбарт 1.2 мянга нь ажиллаж байна.

Bar chart depicting employment rates of foreign nationals by age group in Q4 2024. Green bars represent male employment, blue for females, and purple line shows total employment trend. Age groups are listed on the x-axis, percentages on the y-axis.

Манай улс “Гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх тухай хууль”-ийг 1999 оны 11 дүгээр сарын 4-нд баталсан.  Хуулийн гол зорилго нь гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах, тэдний эрхийг хамгаалах, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд тэнцвэртэй оролцоог хангах явдал юм.

Харин манай улсын нийт 167 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан байна. Нийт иргэдийн 128 нь БНСУ-руу, Япон  улс  руу 39 иргэн зуучлагджээ. Тухайн хоёр улс руу зуучлагдсан нийт иргэдийн 118 нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 21 нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 16 нь зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллаж байгаа гэдгийг ҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00