Dark Light
Улс төр | 2025-06-17

Н.УЧРАЛ: МИНИЙ ХУВЬД ТУРШЛАГАЖИХ ЭСВЭЛ АЖИЛТАЙГАА ТАНИЛЦАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

Н.Учрал: 14 мега төслийг эрэмбэлэх ажлууд бидний өмнө нэн тулгарсан асуудал болоод байна. Хоёрдугаарт, төрийн ажлыг залгамжлах үүднээсээ өнгөрсөн Засгийн газрын ололт амжилтыг бататгана. Алдаа оноог эргэж харна. Миний хувьд туршлагажих эсвэл ажилтайгаа танилцах шаардлага байхгүй. Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн байсан Үндэсний баялгийн сангийн хэлэлцээрүүдээ Эдийн засаг хөгжлийн сайдын хувьд үргэлжлүүлнэ. Мөн экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд анхаарна. Ялангуяа аж үйлдвэрлэлийн салбар, уул уурхайн салбар дахь боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг илүүтэй анхаарна. Дээрээс нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх үндсэн зарчмыг би олон жил ярьж хууль эрх зүйн шинэчлэлийг хийсээр ирсэн. Их хуралд өргөн мэдүүлсэн Төрийн өмчит компанийн бүтээмж засаглал ил тод байдлыг сайжруулах хуулийг хэрэгжүүлж, төрийн өмчит компанийг нэгтгэх нийлүүлэх, өөрчлөх, зохион байгуулах ажлыг хийнэ. Мөн зөвшөөрлийн реформыг гурван зөвшөөрөл тутмын нэгийг мэргэжлийн холбоо руу шилжүүлж зөвшөөрөл олгож байгаа төрийн механизмуудыг татан буулгана. Ингээд зөвшөөрлийн хүнд суртлуудыг арилгах ажлыг шат дараатай зохион байгуулна. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүн болгоныг дэмжинэ. Ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хүн болгоныг дэмжинэ. Занданшатар дарга өөрөө Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн. Хүний хөгжил манай Засгийн газрын мега төсөл байна гэсэн. Гэхдээ хүний хөгжлийг дэмжинэ гэвэл мэдээж эдийн засгаа тэлэх, төрөлжүүлэх ёстой. Боловсруулах үйлдвэрүүдээ барьж байгуулах ёстой. Ингэж байж хүний хөгжлийг бодит утгаар нь дэмжинэ. Тийм учраас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж байсан ажлууд үргэлжилнэ гэж ойлгож болно. Тиймээс салбар дундын уялдаагаа хангуулаад хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд Икабинет-02 рийл таймаар бүх мэдээллийг Засгийн газар нэгтгэж чадсан. Экспортыг өнөөдөр рийл таймаар харж байгаа. Тэгэхээр бид их өгөгдөл дээр гаргасан шийдвэрийг гаргадаг хөгжлийн бодлогоо Эдийн засаг хөгжлийн шадар сайд нь өөрөө бариад тэр бодлогодоо бусад салбар нь нийцэж байгаа эсэхийг хянадаг, үнэлгээг нь хийдэг дизайн хийгээд, мониторинг хийгээд, үнэлгээ хийдэг механизм руу шилжүүлэхийн төлөө ажиллаач ээ гэдэг үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд өгсөн. Мэдээж төрийн ажил залгамж чанартай учраас цаашдаа төрийн ажил тасралтгүй урагшилна.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14