Dark Light
Спорт | 2025-06-16

МОНГОЛЫН ШАТАРЧИД БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00