Dark Light
Нийгэм | 2025-06-18

ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2025.06.19 / ПҮРЭВ ГАРАГ 
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно 
Наран ургах, шингэх: 04:53-20:54 
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий 
Аргын тооллын зургадугаар сарын 19, Бархасбадь гараг. Билгийн тооллын 23, Могойг хүлэгч одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 04:53 цагт мандан, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00