2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэгтээ бүтээлчээр хандан, сэтгэл санаа өөдрөг байх юм бол хэзээ нэгэн цагт танд амжилт ирнэ. Одоо бол хоосон мөрөөдөх цаг биш. Түншүүдтэйгээ бодит холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэ. Төлөвлөсөн ажлаа эхлэх бэлтгэл дуусна. Ганц бие хүмүүс ямар ч нөхцөлд байсан хайр дурлалаас хол хөндий байж чадахгүй. Яг одоо зарим хүмүүсийн зүрх сэтгэлд гал халуун хайр ирнэ.
Үхэр: Удахгүй ирээдүйтэй ажил албанд орох магадлалтай. Зайлшгүй зарлагаас болж муудсан санхүүгийн байдлаа дээшлүүлэх санаа олох бололтой. Эрүүл мэндэд асуудал гарах магадлалтай. Өвчнөө эмчлэхийн тулд эм уухын зэрэгцээ сэтгэл санаагаа засаж цэвэрлэ. Өөртөө итгэлтэй байх нь эрүүл мэндээ бэхжүүлж өргөх боломж олгоно.
Ихэр: Гэнэтийн маш сонирхолтой, магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдал болно. Боломжийг бүү алд. Гэхдээ эргэн тойрон тань шүүмжилсэн хүмүүсээр дүүрч, хэрүүл маргаанд толгой эргэх магадлалтай. Та гаднын нөлөөнд хэт автахгүйг хичээ. Чухал бичиг баримт бүрдүүлэхдээ анхаарлаа сайн төвлөрүүл.
Мэлхий: Ашиггүй үйл ажиллагаанд хайран цагаа бүү үрээрэй. Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Хуучин түнш, хамтарч ажиллаж байсан найз нөхөд тань туслалцаа үзүүлнэ. Гэхдээ цаашид ч энэхүү тусламжид хэт найдах хэрэггүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тул ихээхэн эрч хүч гарна. Санхүү, хөрөнгө оруулалтын ажлаа хойшлуулж болохгүй бөгөөд ямар ч асуудалд анхааралгүй хандахаас сэргийл.
Арслан: Бизнесийн ажил хэргээ явуулахын тулд багагүй хөрөнгө мөнгө хэрэг болно. Энэ үед хэрэгжүүлэх ажиллагаа удахгүй зохих үр дүнгээ өгнө. Харин хэрэгжүүлэх гэж буй ажлын нууцлалыг хадгалах нь хэцүү байх бололтой. Санамсаргүй учрал саад бэрхшээл авчирна. Ойр дотнын хүнээсээ хол байх хэрэггүй. Эрүүл мэнд сул байх боловч тодорхойгүй элдэв төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.
Охин: Ажил хэргийн шийдвэр гаргахад таатай байна. Сэтгэл санаагаа сайн төвлөрүүлж, анхаарал сарниулах зүйлүүдийг мартаж, ажлаа төгс гүйцэтгэхийг хичээ. Од эрхэс сэтгэл хөдлөлийг зөгнөж байна. Од эрхсийн байрлалаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Санамсаргүй учралыг энэ удаа нүдээ аниад орхи. Ганцаараа суун, үйл явдлуудыг эргэцүүлэн тунгаа.
Жинлүүр: Хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байвал чухал үнэтэй хүнээ алдаж болзошгүй. Бодит байдлыг хэт муутган бодох хий мөрөөдөх зэргээ өнөөдөр хойш нь тавь. Амьдралаа төлөвлөхөд сайн нөлөө гарна. Санаа нийлсэн найзуудынхаа хүрээнд өөрийн үзэл бодлоо бодит байдалд нийцэх эсэх талаар санал солилц.
Хилэнц: Саад бэрхшээлийн гол учрыг олоход эрч хүчээ зарцуул. Санаа зовоосон асуудлаа бусадтай хуваалцвал танд ашигтай. Албан тушаалаа ахиулах боломж гарна. Энэ цаг үе танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, ур чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Олон хүний өгсөн зөвлөгөөнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй болно.
Нум: Эрсдэлтэй алхам хийх бол эцэслэн шийдвэр гаргах хэрэггүй. Таны ирээдүйн амьдралд өөрчлөлтүүд гарахаар харагдаж байна. Дотоод эрх чөлөөг хүссэн сэтгэл санааны хөдлөл тэнцвэржинэ. Амьдралын идэвх өндөр түвшинд байх тул хэцүү ажлыг төвөггүй хийх болно. Хайрын болзоонд таатай байна.
Матар: Дарга, албан тушаалтантай зөрчилдөх хэрэггүй. Сэтгэл санаагаар унавал амьдрал улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Тулгамдсан асуудалд гарц хайхын оронд дэмий сэтгэл зовох нь ямар ч үр дүнгүй гэдгийг анхаар. Ойр дотнынхоо хүмүүс болон найз нөхдөдөө анхаарал тавь. Тусламж хэрэгтэй хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах нь эерэг уур амьсгалыг түгээнэ.
Хумх: Онцгой ямар нэг үйл явдал тохиолдохгүй хэвийн тайван өдөр болно. Олон хүн цугларсан газраас зайлсхий. Хамтран ажиллах үед зөрчил маргаан гарах магадлалтай тул ганцаараа гэхдээ хөгжилтэй байх газрыг олж чадвал тааламжтай. Мөн хайртай хүнтэйгээ ойр дотно байх боломжийг хай. Хайр дурлалын сайхан харилцаа сэтгэлийн таашаал авч ирээд зогсохгүй материаллаг байдлыг дээшлүүлэхэд тусална.
Загас: Таны оюун ухаан, санаа бодолд тус дэм болж чадах зүйлийг судал. Түрэмгий үйлдэлд өртөж болзошгүй байна. Онц шаардлагагүй бол олон хүнтэй газар битгий оч. Хэцүү нөхцөл байдалтай тулгарсан ч эрч хүч, хүсэл тэмүүллээрээ даван гарах боломжтой. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавь.