Dark Light
Спорт | 2025-06-28

Б.БАЯРБЯМБЫН ХЭЭР АЛАГ ХЯЗААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар үргэлжилж байна. Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. 

Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг зүсмийн, туухай тамгатай хязаалан магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын саран дэвсгэртэй загастай дөл тамгатай, хар зүсмийн хязаалан, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор зүсмийн, сар тамгатай хязаалан, айргийн дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор зүсмийн  загасан тамгатай хязаалан, айргийн тавд Б.Сүхбаатарын зээрд халзан хязаалан тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02