Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаанд 86 шүдлэн бүртгүүлсэн. Ийнхүү 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын шүдлэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын шүдлэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан зүсмийн шүдлэн, айргийн тавд Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа.
Спорт | 2025-06-28
Сэтгэгдэл бичих