Dark Light
Нийгэм | 2025-08-07

ӨНГӨРӨГЧ САРД ХАМГИЙН БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны долоодугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилийнхээс -0.6°С-ээр хүйтэн байсан ч, олон жилийн дунджаас 1.1°С-ээр дулаан байжээ. Ийнхүү уг сар нь 1940 оноос хойш бүртгэгдсэн найм дахь дулаан сар болж тэмдэглэгдсэн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр:

  • Нийт нутгийн 69% нь олон жилийн дунджаас 1.0-3.0°С-аар дулаан байжээ.

  • 30.2% нь дунджийн орчим, 0.8% нь дунджаас хүйтэн байсан байна.

Тунадасны хувьд, улсын хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь:

  • Өмнөх жилийнхээс 26 хувиар бага,

  • Олон жилийн дунджаас 7.9 хувиар бага үзүүлэлттэй байжээ.
    Ийнхүү 1940 оноос хойш тохиолдсон 27 дахь бага тунадастай сар болж өнгөрсөн байна.

Онцлох үзүүлэлтүүд:

  • Агаарын температурын үнэмлэхүй их утга: Баянхонгорын Эхийнголд +41.3°С

  • Агаарын үнэмлэхүй бага утга: Хөвсгөлийн Чандагатад -1.2°С

  • Хөрсний үнэмлэхүй их температур: Улаанбаатарт +68°С

  • Хөрсний үнэмлэхүй бага температур: Чандагатад -3°С

Онцгой үзэгдлүүд:

  • Хамгийн их тунадас: Хэнтийн Баян-Овоо суманд 7 сарын 9-нд 66.6 мм

  • Агаарын даралт хамгийн их: Сэлэнгийн Сүхбаатарт 942.5 гПа

  • Хамгийн бага даралт: Баянхонгорын Баянбулагт 766.6 гПа

  • Салхины хамгийн их хурд: Төв аймгийн Эрдэнэсант суманд 33 м/с хүрчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06