Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн бодит өртгийг багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын зээлтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглох зохицуулалтын өөрчлөлтийг боловсруулан ажиллаж байна.
Өөрчлөлтийн хүрээнд хэрэгжих гол зохицуулалтууд:
- Давхар зардлыг зогсооно: Зээлийн хүүг бүрдүүлдэг эх үүсвэрийн өртөг, үйл ажиллагааны болон эрсдэлийн зардал, ашиг зэргийг шимтгэл, хураамж хэлбэрээр давхардуулан тооцож, иргэдээс авахыг бүрэн зогсооно.
- Сарын хүүгийн хязгаарлалт: Аппликэйшнээр олгох зээлийн сарын хүүг Мөнгөн зээлийн бодлогын зөвлөлөөс тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна.
- Бодит өртөг тодорхой болно: Шимтгэл, хураамж үгүй болсноор зээлдэгчид ирэх санхүүгийн нэмэлт дарамт буурч, зээлийн бодит өртөг болон төлбөрийн нөхцөл илүү ойлгомжтой болно.
СЗХ-ноос хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээ нь зээлийн үйлчилгээний хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийг үндэслэлгүй зардлаас хамгаалахад чиглэсэн бодлогын чухал алхам юм.
Санал асуулга:
Иргэн та уг шийдвэрийн төсөлтэй холбоотой саналаа СЗХ-ны албан ёсны цахим хуудас-аар дамжуулан ирүүлэх боломжтой.
ТАТАР МАЙДАР






Нийгэм



