Dark Light
Нийгэм | 2025-08-21

30.0-54.0 ММ БОРОО ОРЖ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30.0-54.0 мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-54.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Мандалд 54.0 мм, Баянгол 48.0 мм, Сүхбаатар 38.0 мм, Бугант 36.0 мм, Хүдэр 35.0 мм, Ерөө, Хушаат 33.0 мм, Дарханы Шарын голд 48.0 мм, Орхон 39.0 мм, Хонгор, Дархан, 30.0 мм, Төв аймгийн Борнуур 49.0 мм, Лүн 44.5 мм, Жаргалант, 43.0 мм, Батсүмбэр 38.0 мм, Аргалант 35.0 мм, Угтаалцайдам 33.4 мм, Баян-Өнжүүл 33.0 мм, Баянчандмань 30.0 мм, Өндөрширээт 29.0мм, Эрдэнэ 28.0 мм, Өмнөговийн Даланзадгад 34.0 мм, Нийслэл Баянзүрх дүүрэгт 43.0 мм, Налайх дүүрэгт 35.0 мм, Сүхбаатар дүүрэгт 32.0 мм, Хан-Уул дүүрэгт 30.9 мм, Сонгинохайрхан дүүрэгт 28.0 мм, Дорнодын Чойбалсанд 27.0 мм, бусад нутгаар 0.0-26.0 мм бороо орсон байна.
Өнөөдөртөө энэ процессын зүүн хэсэг Монголын нутгаас гарч байна. Процессын хойноос тонгойж буй хэсгээс Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14