Dark Light
Нийгэм | 2025-08-21

ГАДААДЫН ИРГЭНИЙГ ЗОДОЖ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт “Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
 
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14