Dark Light
Нийгэм | 2025-08-21

Ц.ЭНХЖИН ОХИН ХЭНГЭРЭГ НӨХӨХ ХАГАЛГААНД ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт ажиллах үеэр тус эмнэлгээр үйлчлүүлж байсан 7 настай Ц.Энхжин охин “Чихний хэнгэргийн хагалгаанд орж чадахгүй байна. Хичээл сургууль орлоо. Одоо би чихээ яах вэ” хэмээн өөрийнхөө талаар ярьсан. Ерөнхий сайд Г.Занданшатарт эмнэлгийн санхүүжилт дууссан тухай мэдээлэхэд тэрбээр хүүхдийн өвчний зардлыг танахгүй хэмээн хариулсан. Ингээд тухайн охины ээж Б.Алтантогосоос тодруулахад “Охины минь чихнээс 2024 оны наймдугаар сараас эхлэн их хэмжээний булаг гарч, эмнэлгээр явахад хэнгэрэг цоорсон байна. Хэнгэрэг нөхөх хагалгаанд ор гэж эмч хэлсэн. Бид Дундговь аймгийн иргэд. Орон нутагт энэ хагалгааг хийдэггүй тул хот руу явахыг зөвлөсөн. Ингээд эмнэлгээр олон дахин явж, хагалгаа хийлгэхээр эмчлүүлж, булаг гарахаа больсон одоо хатсан тул хагалгаа хийнэ гэсэн. Гэвч эмнэлгийн санхүүжилт дууссан тул хагалгаа хийх боломжгүй болсон. Нэг өдөр эмчилгээгээ хийлгэж байхдаа Ерөнхий сайд эмнэлэгт ажиллаж байсныг мэдсэн. Миний охин гүйж ирээд “Ээжээ би бичлэгт орчих уу?” гэж асуугаад “Тэг тэг” гэтэл Ерөнхий сайдад тайлбарласан байсан. Ерөнхий сайд миний охины асуудлыг газар дээр нь шийдээд хүлээгдэж байсан хагалгаандаа орсон. Миний охин азтай, адтай сэргэлэн болохоор хичээл орохоос өмнө хагалгаандаа орчихлоо. Маш их баяртай байна” гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14