Dark Light
Нийгэм | 2025-08-24

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээ боллоо. Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон БНПУ-ын хооронд  2017 онд байгуулсан 50 сая хүртэлх Еврогийн хөнгөлөлттэй  зээлийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгийн төвүүдэд хэрэгжиж байна.  
Нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ ХББОС-ын сайд Э.БатАмгалан “Сүүлийн жилүүдэд Өлгий суманд орон сууцны болон үйлчилгээний барилгууд ихээр баригдаж хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж улмаар хэрэглээнээс гарах бохир ус мөн хэмжээгээр нэмэгдэж цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах шаардлагатай бий болсныг үндэслэн, Монгол орны цаг уурын онцлогт тохирсон, хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, иж бүрэн цэвэрлэгээний байгууламжийг 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байна. 
Шинэ цэвэрлэх байгууламжид ашигласан технологи нь олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд бохир усыг гүн цэвэрлэж, цэвэрлэсэн усыг үйлдвэрлэлийн технологийн усны хэрэгцээнд болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх, цэвэрлэх байгууламжаас гарах лагийг усгүйжүүлэн байгалийн шохойтой хольж боловсруулан ногоон байгууламж, газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой" талаар онцоллоо. 
Баян-Өлгий аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт Вэйст Технолоджис” ХХК ажилласан бөгөөд олон улсын туршлага, шинэлэг технологийн шийдлийг ийнхүү Монголд нутагшуулж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26