2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Идэвх санаачилгатай байж, биеэ сайн дайчил. Ажил дээрх өдөр тутмын үүрэг хариуцлага таныг багагүй стресстүүлэх бололтой. Ажлын хүнд асуудлыг ойр дотнын хүнтэйгээ хуваалц. Дотроо хадгалж явсны хэрэггүй. Хайр сэтгэлийн харьцаанд өөрийгөө сайн удирд. Ойворгон хөөрүү зан эвдрэлцэл, үл итгэлцлийг үүсгэнэ.
Үхэр: Сарын сүүлээр эрч хүчтэй ажиллавал дуртай зүйлдээ цаг гаргах боломжтой болно. Хүсэл мөрөөдлөө бодит байдалтай бүү хутга. Аливаа хэтрүүлсэн дүгнэлтээс болж сэтгэл санаа тайван бус байна. Хий хардалтаас болж хайр дурлал тань бүтэлгүйтэх болно. Алдаа нь амьдралд хүнд тусч болзошгүй. Өөрийн гэсэн ёс суртахуунтай хүн гэдгээ мэдэр.
Ихэр: Чухал асуудал дээр шийдвэр гаргах шаардлага үүснэ. Санаа зовох асуудал буруу ташаа мэдээллээс болсон байх магадлалтай. Олны үг ортой байх ч хувийн харилцаагаа бүхнээс хамгаал. Алс газар явах шаардлага гарч ирнэ. Хамтын үйл ажиллагаа өргөжих бололтой. Гэрээ хэлэлцээр байгуулах үед сайн мэргэжилтний зөвлөгөөг дагаарай.
Мэлхий: Хамтран ажилладаг хүмүүстэй үүссэн таагүй харьцаа сайжирч, ажил хэрэг хурдтай урагшилна. Харин гадаад нөлөөнөөс ихэвчлэн хамаарсан санхүүгийн хүндрэл байх ч бүү санаа зов. Энэ нь удахгүй хэвийн болно. Мэргэжлийн хувьд түвшин ахих зорилготой хүмүүсийн төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ. Бизнес эрхлэгч хүмүүс алдсан боломжоо бүрэн нөхөж чадахгүй ч ажил хэрэг нь дажгүй урагштай байна.
Арслан: Бизнес эрхлэгч хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэх оролдлого гарч болзошгүй байна. Ихэнх хүмүүс ажил хэргийн харилцаандаа санаа зовно. Танилын хүрээлэл болон өөрийн арга барилаа өөрчлөх боломж, шинэ арга замыг хайх болно. Бусдын шүүмжлэлийг өөр дээрээ хүндээр тусгаж авах хэрэггүй.
Охин: Хэт ачаалалтай удаан ажиллахаас зайлсхий. Учир нь эрүүл мэндэд таагүй явдал тохиолдож болзошгүй байна. Мөн эсрэгээрээ идэвхгүй байдлаас болж ашиг сонирхлоо алдаж болзошгүй. Хосуудын харилцаа хөндий хоосон мэт санагдсан ч од эрхсийн ивээлээр удахгүй сайхан харилцаа нь сэргэх болно.
Жинлүүр: Эргэн тойрныхонтойгоо зөрчилдвөл хэрүүл маргаанд гол анхаарлаа хандуулахгүй байхыг хичээ. Энэ үед мэдлэг, мэргэжлээ ахиулахаар шармайж буй хүмүүс амжилттай байна. Од эрхэс зөв нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь таны ирээдүйд том түлхэц өгнө гэж зөвлөж байна. Өөрийн эрүүл мэндэд илүү анхаар. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болго.
Хилэнц: Амьдралдаа өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Сонирхолтой сорилтоос амьдралын ухаанд суралцана. Энэ хуримтлуулсан арга туршлага ирээдүйд чинь том амжилт олох үндэс болно. Өнөөдөр гэнэтийн сонирхолтой мэдээ ирэх байх. Ойр дотнын хүмүүсийнхээ талаар сайхан мэдээ болон гайхалтай амжилт сонсох магадлалтай.
Нум: Ойр дотнын хүмүүсийн тусламж таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Хамгийн ойр дотнын хүнтэйгээ хамт байх цаг зав гарга. Өнөөдөр та бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ингэвэл та өөрийгөө таагүй нөлөөнөөс хамгаалж чадна. Шинээр ажилд орохыг сонирхож буй хүмүүс нөхцөл байдлаа дахин нэг эргэцүүлж тунгаахад илүүдэхгүй бололтой.
Матар: Гадаад холбоо харилцаа нь муугүй боломж авчирна. Хөрөнгө оруулалт хийх хүмүүс гарах зарлагаа сайн тооцох хэрэгтэй болно. Мөн олсон орлогын тодорхой хувийг зорилготойгоор хадгалж сур. Ажил мэргэжлийн ахиц дэвшил бага зэрэг зогсонги байдалд орно. Гэхдээ өнгөрсөн алдаагаа сайн тунгаан шүүвэл цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зөв гаргах боломж гарна.
Хумх: Олны хүлээлтэд зарим нэр алдартай хүмүүсийн үйлдэл хүрэхгүй бололтой. Од эрхсийн тохиол сэтгэл санааны байдлыг тогтворгүй болгоно. Санасан төлөвлөсөн зүйлүүд ихэнх нь эсрэгээрээ эргэнэ. Гэхдээ амьдралын аахар шаахар саад тотгорт бууж өгөх үе биш. Зөвхөн урагшаа харж, зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй. Мөн уян хатан зан аливаа харилцаанд ихээхэн ашиг тусаа өгнө гэдгийг сана.
Загас: Сарын сүүлээр зарим зүйл илүү тодорхой болно. Хэт их эрч хүч зарцуулснаас болоод ядаргаанд орж болзошгүй. Өндөр ачаалал туйлдуулсан бол ажлын хэмнэлээ хянаж тохируул. Олсон мэдээллээ ашиглан хуучин холбоогоо сэргээхэд тохиромжтой өдөр.