Dark Light
Нийгэм | 2025-08-24

УЛААНБААТАРТ 26 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: 25-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.
 
2025 оны наймдугаар сарын 24-ний 20:00 цагаас 2025 оны наймдугаар сарын 25-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө нутгийн төв хэсгээр бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26