Dark Light
Нийгэм | 2025-08-24

НИЙТИЙН МОНГОЛ БОЛОН ӨСВӨР БӨХИЙН БАРИЛДААНУУД БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд “Нүүдэлчин-2025” Дэлхийн соёлын фестиваль гурван өдөр өргөн дэлгэр болж, энэ мөчид өндөрлөж байна. Өчигдөр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болсон бол өнөөдөр Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн барилдаанууд боллоо. 
 
Нийтийн монгол бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу бөх С.Баянжаргал түрүүлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат залуу бөх Г.Лувсандорж үзүүрлэв. 
 
Дөрөвт Налайх дүүргийн бөх  Э.Баатар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат бөх З.Мягмаржав нар шалгарлаа. 
 
Харин өсвөр бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын шандас Э.Тэмүүлэн үзүүрлэв. Дөрөвт Говь-Алтай аймгийн бөх, аймгийн шонхор Н.Хангарди, Налайх дүүргийн бөх, аймгийн шонхор Ч.Амин-Эрдэнэ нар шалгарлаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26