Тээврийн цагдаагийн албанаас “Уусан бол бүү жолоод” арга хэмжээг Улсын хэмжээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2025 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар нийт 4107 зөрчил илрүүлснээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 35 тээврийн хэрэгсэл, жолоочийг олж тогтоон, хариуцлага тооцон ажиллалаа.
Иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, хариуцлагатай, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.